9o
Улаанбаатар хот
mobile menu

Алтан медальт Ц.РАДНАА гуайг тосож авлаа

2019-04-02 12:04:00

Польш улсын Торун хотноо 3 сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ны эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьсон манай улсын тамирчин Ц.Раднаа түрүүлсэн юм. Тус тэмцээнээс Монгол Улс 85 настай шинэ аваргатай болсон билээ. Харин мөнгөн медалийг Японы тамирчин, 85 настай Танака Хиро хүртжээ.

Шинэ аварга Ц.Раднаа өнөөдөр эх орондоо буусан бөгөөд түүнийг ар гэрийнхэн болон Кёкшюүзан Д.Батбаяр нар хүлээн авч баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа. Тэрбээр "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Намайг угтаж авсанд би маш их баярлаж байна. Сэтгэл их хөөрч байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Кёкүшюзан Д.Батбаяр “85 насандаа спортын өндөр амжилт гаргасан Ц.Раднаа гуайд Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй” хэмээв. Ийнхүү эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд гаргасан Ц.Раднаа гуайг спортын салбараас төлөөлж ганцхан хүн тосож авлаа. Харин мөнгөн  медаль хүртсэн Танака Хирог Японы улс төрчид болон спортын аваргууд нь тосож авсан байна. Эндээс та бүхэн Монголчууд хүнээ хэрхэн үнэлдэг Япончууд хэрхэн үнэлдэг ялгааг олж харах байх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Төрийн нэрээр хулгай хийж яваа эрх мэдэлтэн нар эжнэ хүнээс ичихдээн хүлээж авахгүй дээ 85 нас бол хүн бүр хүрээд байдаг нас биш Бид энэ хүнээс дуурайлал авах урт наслахад сурах хэрэгтэй
2019/04/05 103.10.23.76
0000000
85 нас гэдэг хүн болгон хүрээд байдаг нас биш Шэнхэн эр хүн бахадмаар байна
2019/04/05 103.10.23.76
Зочин
Төр засаг ТАНЬД удахгүй хайр хишгээ хүртээнэ гэдэгт итгэж байна
2019/04/03 202.55.191.205
зочин
итгэж байна. АМЖИЛТ АМЖИЛТ
2019/04/03 202.55.191.205
Zochin
Batbayart bayarlalaa soyoltoi uhaantai zaluu bna hun muu heleh geed baigaa humuus tsaashaa shuu
2019/04/03 66.181.178.104
Эрдэнэчтмэг
Спортын өндөр амжилт гаргасан Танд баяр хүргэж эрүүл энх урт нас удаан жаргал хүсье . Мундаг сумоч Батбаярт талархал илэрхийлье.
2019/04/03 66.181.161.112
Т
Спортын сайд нь тендер бодоод ухаангүй байгаа
2019/04/02 202.126.89.111
Үнэн
Батбаяр том бэлэг өгсөн гэсэн. Даруухан нийтэд зарлаад хэрэггүй гэсэн байх. Ухаантай сайн залуу юмда
2019/04/02 202.126.89.248
Батбаярт баярлалаа
Батбаяр их гүндүүгүй хаялгатай мундаг эр билээ бас нэг сэтгэл гаргасан хүндээ бол үнэн амь юм билээ
2019/04/02 64.119.24.37
Баавгай
Батбаяр нэр хүнээ өсгө гээ биз!Тэрэлжид контёнир хорж айгаа баавгайгаа тавьж амтьтны эрх зөрчихөө зогсоовол таарна!!!
2019/04/02 202.9.42.212
Зочин
тэр тоссон ганц хүн нь японд амьдарч байсан хүн шүү. тэр хүн байгаагүй нэг ч монгол угтахгүй нээ. одоо тэгээд сүр болгоод хэвлэл мэдээллийнхэнийг цуглуулж байгаад хэдэн нѳхѳр шагнал ѳгнѳ дѳѳ.
2019/04/02 202.126.89.109
zochin
mundag hun bna 85 tai temtseend orood turuulj bna odoogiin zaluus avtobusand sandal ruu uraldahaas uur uym alga
2019/04/02 122.201.24.158
зочин
85 тай гүйх байтугай наана нь явцгаах гээд бгаа биздээ.зохион байгуулалт ороод байх ажил бишдээ сайдаа.үнэн ялзарчихжээ бид
2019/04/02 66.181.191.21
Zochin
Tgd ter yopon ni haana bna hudlaa shaahaa l baichildaa
2019/04/02 64.119.23.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment