18o
Улаанбаатар хот
mobile menu

Чиндаод манай жудочид амжилттай оролцож байна

2015-11-21 16:05:00

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао-2015" Гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Жүдо бөхийн "Чиндао 2015" Гранпри тэмцээний 57кг-д барилдсан Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Сумъяагийн хувьд жингээ толгойлон барилдаж "А" хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозерыг юүко үнэлгээгээр ялж яваад 2:23 секундэд цэвэр ялж финалд шалгарсан. Аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамтай барилдаж цэвэр ялснаар аваргын алтан медалийн эзэн болсон юм.


Харин эмэгтэйчүүдийн 48кг-ын финалд шалгарч үлдээд байсан М.Уранцэцэг мөнгөн медалийн болзол хангалаа. Эрэгтэйчүүдийн  66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж буй учир "А" хэсгийн тэргүүлэн барилдсан. Тэрбээр эхний тойрогтоо хийлж улмаар Польшийн Михал Бартусикийг цэвэр ялсан. Дараагийн учраа Дюселлдорфын Гранпри тэмцээний хүрэл медальт Гүржийн Ваза Марвелашвилиг вазари үнэлгээгээр ялж хэсгийн аварга болсон. Хагас шигшээд БНСУ-ын Лимван Кимийг торгуулиар ялж финалдсан. Аваргын төлөөх барилдаанд 2015 оны Бакугийн Их дуулгын алтан медальт Азербайжаны Нижат Шихализадад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн 52кг-д зодоглосон А.Цолмон хүрэл медаль хүртсэн амжилттай барилдсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 118