8o
Улаанбаатар хот
mobile menu

Ази, номхон далайн бүсийн аваргаас долоон медаль хүртээд байна

2019-04-23 11:33:57

Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо 2019 оны жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тивийн 39 орны 295 тамирчин оролцож байгаа энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол өчигдөр 2 алт 1 мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж тивийн аварга боллоо. Мөн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг ялж, аваргын алтан медаль хүртлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл