-12o
Улаанбаатар хот
mobile menu

С.ЦЭРЭНЧИМЭД, З.БОЛОРТУНГАЛАГ НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗНЭ

2019-04-26 15:10:24

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр таван бүсгүй барилдснаас хоёр нь хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар 18:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Харин 53 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, эзэн орны Пан Киануд, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа 2016 оны дэлхийн аварга БНХАУ-ын Пей Шинруд, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин спортын Г.Ариунжаргал Узбекистаны Нилуфар Гадаевад тус тус ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зарла
азийн аваргаас медаль авах гэж ядардаг дэлхийн медальтан бх уу. олимп бол хуц гэнэ.пээдийвэл нусаа наадагыг үзэв үү
2019/05/01 66.181.178.41
  • Recent
  • Most Read
  • Most Comment