8o
Улаанбаатар хот
mobile menu

"Барселона" шинэ дээд амжилт тогтоожээ

2016-03-05 14:18:00

“Барса”-чууд Испанийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд "Райо Вальекано" багийг 5:1 оноогоор ялсан байна. Ингэснээр каталончууд 29 ялалт, 6 тэнцээгээр 35 тэмцээнийг ялагдалгүй дуусгажээ. "Барселона" нэг ч ялагдалгүйгээр тэмцээнүүдийг дуусгаснаар Испанийн клубуудын хувьд шинэ дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг Мадридын “Реал” баг 1988/89 оны улирлын тоглолтод 34 тэмцээнийг нэг ч ялагдалгүйгээр дуусгаж тогтоож байжээ.

Райо Вальекано" багтай хийсэн тэмцээнд Лионель Месси тоглолтын 23, 53, 72 минутад гурав дараалан гоол оруулсан бол Иван Ракитич /22 минутад/, Арда Туран /86 минутад/ хоёр нэг нэг гоол хийжээ. Турок "Барселона"-гийн бүрэлдэхүүнд тоглож эхэлснээсээ хойших анхны гоолоо оруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл