-7o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Нарантунгалаг: Дэлхийн аварга болсноосоо хойш анхны тулаанаа хийжээ.

2015-11-22 11:02:00

Монголын мэргэжлийн тулаанч Legend FC холбооны хөнгөн жингийн аварга, ONE холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Ж.Нарантунгалаг: Өнгөрсөн жил дэлхийн аварга болсноосоо хойш анхны тулаанаа өчигдөр ОХУ-ын тулаанч Марат Гафуровын эсрэг хийлээ. Харамсалтай нь манай тулаанч өрсөлдөгчийнхөө боох мэхэнд орж, ухаан алдснаар тэмцээнээ ялагдлаар өндөрлөсөн байна.

Ж.Нарантунгалаг энэхүү тулааныхаа талаар “"Марат Гафуров жиү жицү, боксоор хичээллэж байсан тамирчин. Надтай хэвтээгээс тулалдахаар төлөвлөж байгаа болов уу. Би эхний үед аль болох босоогоос тулалдахыг зорьж байна. Түүнийг цуцаж эхлэхээр хэвтээгээс тулалдах байх.  Түүний хувьд бяртай, хурдтай тамирчин гэдэг тулаануудаас нь харагдаж байна" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Ж.Нарантунгалаг энэхүү тулааны бэлтгэлээ эх орондоо базаагаад Бээжинг зорьсон юм. Тэдний тулаан өчигдөр БНХАУ-ын Бээжин хотод болсон юм.

 

 

 

.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142