23o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу хүчтэнүүд Арын сайхан хангай нутагт өрсөлдөв

2019-05-27 14:27:39

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” грүпп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 25 байгуулагын 265 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. 
Тэмцээний хоёр дахь өдөр залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг, 23 хүртэлх насны Азийн аварга Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар улсын хошой аварга болцгоов. Тэгвэл “Хасу-Мегастарс”-ын Н.Наранхүү, О.Сүлдхүү, Б.Билгүүн, "Аварга" сургуулийн Б.Баянсүх, "Алдар"-ын Ч.Отгонтуяа, “Говийн бөх”-ийн Д.Цогзолмаа нар анх удаа аваргалжээ. Энэ жил манай залуу тамирчдыг долдугаар сард Тайландад болох Азийн АШТ, наймдугаар сард Эстони улсад болох ДАШТ хүлээж байна.
Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээ удаалж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай “Хангай хүчтэн” клуб гуравдугаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, М.Мөнхбат дасгалжуулагчтай “Женко” клуб, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб эхний гурван байрыг эзэллээ.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН
Эрэгтэйчүүдийн 57 кг (29 бөх): 
1. Н.Наранхүү (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”) 2. Ц.Балжинням 3. С.Ойдов (хоёул Алдар), Д.Төрбаяр (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”) 
65 кг (19): 1. О.Сүлдхүү 2. Д.Тэнгис (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”) 3. М.Нямдалай (Орхон аймаг, “Ирээдүйн одод”), Ж.Далайдорж (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”)
74 кг (22): 1. Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, “Ирээдүйн одод”) 2. Б.Батрагчаа (Архангай) 3. Э.Алтанбаяр (Сэлэнгэ), А.Цэрэн-Очир (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)
86 кг (10): 1. Б.Билгүүн 2. Ч.Чойжамц 3. Д.Оргилох (бүгд Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”), Б.Орших (Архангай)
97 кг (14): 1. Б.Баянсүх (Аварга) 2. Б.Бадрал (Хангай хүчтэн) 3. Б.Энх-Оргил (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”), Бат-Орших (Спортын төв сургууль)
Эмэгтэйчүүдийн 50 кг (18): 1. Ч.Отгонтуяа 2. Б.Мөнхнар (хоёул Алдар) 3. А.Отгонзаяа (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”), М.Мөнхгэрэл (Женко)
55 кг (11): 1. Б.Энхцэцэг (Хилчин) 2. Б.Халиунаа (Орхон аймаг, “Ирээдүйн одод”) 3. Б.Хулан (Хангай хайрхан), Б.Отгонтуяа (Алдар)
59 кг (10): 1. Б.Хонгорзул (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”) 2. М.Рэнцэнханд (Хангарьд) 3. Г.Энхсувд (Налайх), Т.Шинэзул (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)
65 кг (6): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. Г.Намуунцэцэг (Архангай)
72 кг (6): 1. Д.Цогзолмаа (Говийн бөх) 2. Ө.Одбаг (Орхон аймаг, “Ирээдүйн одод”) 3. Ц.Хулан (Сэлэнгэ)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 71