8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой тогтоолтын ОУХМ Э.Энхмөнх "Super brain show"-д түрүүллээ

2016-03-08 09:01:00

БНХАУ-ын Нанжин хотод тус улсын хамгийн их үзэгчтэй “The Brain” мөн “Super Brain” ч гэж нэрлэгддэг телевизийн том шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх нь 5 гишүүнтэй (Монгол, Испани, Перу, Авсрали, Швед) X-Team буюу дэлхийн багийн бүрэлдэхүүнд багтаж Хятадын оюуны мастеруудтай тус тусдаа өөр даалгавар гүйцэтгэн өрсөлджээ.

Энэ шоунд оролцогчид нь хүний оюуны чадварыг сорьсон санаанд оромгүй ер бусын даалгавруудыг гүйцэтгэхээс гадна улс улсын шилдэгтэй Хятадын оюуны мастерууд өрсөлддөгөөрөө телевиз үзэгчдийн хамгийн ихээр үзэх дуртай нэвтрүүлэг ажээ.

Энэ удаагийн дугаарт анх удаа таван улсын шилдгүүдийг урьж X-Team буюу дэлхийн багийг оролцуулснаас X-Team нь Хятадын багийг 5:1 харьцаатайгаар илүүрхэж ялалт байгуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл