8o
Улаанбаатар хот
mobile menu

О. Гүндэгмаа рекорд "эвдлээ"

2016-03-08 15:00:00

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медалт О.Гүндэгмаа Тайландын Бангкок хотод болж буй буудлагын "Дэлхийн цом”-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 95, 100, 100, 97 нийт 392 оноо авч VI байрт шалгарч, улсын дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул дээд амжилтыг 391 оноогоор эзэмшиж байсан. Энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment