8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Дөлгөөний биеийн байдал сайжирчээ

2019-07-02 09:45:27

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч тэрбээр АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл түүний биеийн байдлын талаар өчигдөр “Mongolia for Dulguun” цахимхуудсанд албан ёсны мэдэгдэл байршуулжээ. Уг мэдэгдэлд “Өглөөний мэнд, та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгөж, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дахь эмчилгээгээ хийлгэсэн. Гар, хөлөө хөдөлгөхөд өөрөөс нь маш их хүч шаардаж байгаа учир аав ээжийг нь өдөрт хоёр удаа л оруулах болсон. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zo
emchilgeenii zardal handiw 750 sayaas ilvv hol dawsan gesen uur uwchintei temtsej bga humuusdee handiwlaarai
2019/07/04 66.181.161.73
mal
elgiig ni solichihson yumuu
2019/07/02 202.179.24.32