ОХУ-ын теннисчин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон. Нэгдүгээр сард Австралийн Нээлттэй тэмцээнд оролцохоор түүний өгсөн сэргээшийн шинжилгээнээс мельдони хэмээх хориотой бодис илэрчээ. Тус эмийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хэрэглэж байсан хэмээн тайлбарлаж байгаа ч Мария Шараповагийн тоглох эрхийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн түдгэлзүүлэхээ мэдэгдлээ. Үүний дараагаас эхлэн “Nike”, “Porsche” болон “TAG Heuer” зэрэг компаниуд хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдээд байна.
Нэр хүндтэй компаниуд Мария Шараповагаас татгалзаж эхэллээ
2016-03-10 11:33:00