8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Аймшигт хэрэг дахин гарч, Т.Даваасүрэн агсны гэр бүл байрны батламжаа гардан авсан өдөр

2016-03-10 18:53:00

Уй гуниг, баяр жаргал ээлжилсэн хүний хорвоод гунигтай дурсамж, жаргалтай агшин бүр үнэтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг сайхан үг бий. Яг энэ үгний учир утгыг ойлгуулсан таатай мэдээлэлүүд хүргэх гэж байна. Эерэг сайхан мэдээлэлүүдийн хажуугаар сөрөг мэдээлэл ч бас байна. Ингээд шинэ бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх журам батлагдлаа

Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийсэн. Тус байгууллага түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болсон байна. Тиймээс түрээсийн орон сууцанд орох сонирхолтой иргэдийг гуравдугаар сарын 21-нээс эхэлнэ гэдгийг мэдэгдэж байсан.

Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад энэ сарын 21-25-ны хооронд бүртгэл явагдах аж. Харин нийслэлд энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэл хийгдэх юм байна.

Нийт бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос хэтэрвэл сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг тодруулна гэдгийг ТОСК-ийнхан онцолж байна. ТОСК-иас гаргасан "Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журамыг танилцуулж байна. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Б.Алтаншагай охин хандивын мөнгөөр хашаа байшин худалдаж авчээ

Долоон жилийн өмнө эцгээ хорт хавдраар алдсан ч хоёр дүүгээ хүний зэрэгтэй өсгөж яваа Б.Алтаншагай охины мэдээлэл телевизээр гарч олон хүн туслах аянд нэгдсэн. Сайхан сэтгэлт ард түмэн санхүүгийн болон болон эд материалаар тусалсан билээ.  Олны хүчээр Б.Алтаншагай өөрийн охин болон хоёр дүүтэйгээ амьдрах байшин худалдан авсан байна. Хандивын дансанд цугласан 11 сая төгрөгөөр тэрбээр Баруунсалаанд байрлах саруулхан том хашаатай, гурван өрөө энэхүү байшинг худалдаж авчээ. Ингээд өнгөрсөн амралтын өдөр нүүж орсон байна.

Т.Даваасүрэн агсны эхнэр, хүүхдүүдэд байрных нь батламжийг гардуулан өглөө

 “Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлэгт оролцож байсан хийж бүтээх чин хүсэлтэй, “Улаанбаатар такси” компанийн жолооч Т.Даваасүрэн энэ сарын 2-нд зуурдаар таалал төгссөн билээ. Талийгаачийн ард эхнэр таван хүүхэд нь үлдсэн билээ. Энэ таагүй мэдээтэй хамт  “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон талийгаачийн гэр бүлд шинэ байр бэлэглэнэ гэх мэдээлэл цахим сүлжээгээр явж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр болон таван хүүхдэд “Шинэ толгойт” орон сууцны хорооллоос хоёр өрөө байрны гэрээг батламжийн хамт гардуулан өгсөн байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.

Б.Сумъяа: Гүйлтийн тэшүүрийн амжилт секунд, долиор хэмжигддэг учраас алдах эрх байхгүй

 

Норвегийн Лиллехаммер хотноо болсон  залуучуудын өвлийн II олимпиос гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван оролцсон Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртсэн. Залуучуудын II өвлийн олимпийн наадамд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүд шалгарсан юм. Буянтогтохын Сумъяагийн хүртсэн  өвлийн олимппийн анхны алтан медаль болж гэдгээрээ онцлогтой. Тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүx ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Алтан медалийн эзэн Б.Сумъяатай цаашдын зорилгын талаар ярилцлаа.

-Норвегид болсон залуучуудын өвлийн II олимпиос алтан медалийг эх орондоо авчирлаа. Үүнийг төр Засгаас үнэлж 40 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаач?

Монголын бүx ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр надад 40 сая төгрөг, манай багшид 20 сая төгрөгний батламж гардуулсан. Одоохондоо мөнгөө аваагүй байгаа гэсэн үг.

-Мөнгөө аваад юунд хэрэглэнэ гэж бодож байгаа вэ. Цаашдын төлөвлөгөөг сонирхмоор байна?

Манай аав ээж Дарханд амьдардаг. Харин би ахтайгаа хотод байр хөлсөлж байдаг. Тийм учраасөөрийн гэсэн орон сууцтай болохыг бодож байгаа. Гэхдээ одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Г.Занданшатар, З.Энхболд нар халз мэтгэлцэнэ

“Нэг Монгол” төрийн бус байгууллагаас хоёр нөлөө бүхий эрхмийн дунд “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр бодлогын халз мэтгэлцээнийг зохион байгуулах аж. Уг халз мэтгэлцээнд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын судлаач Г.Занданшатар нар “оюуны нүүдэл” хийх аж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон үзэгчдэд нээлттэй уг мэтгэлцээн энэ сарын 11-нд Мэдээлэл технологийн үндэсний паркын хурлын танхимд болох юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг мөн халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. Мэтгэлзээн энэ сарын 23-ны өдөр болохоор байгаа. 

49 настай эмэгтэйг амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан аймшигт хэрэг гарлаа

Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ.

Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг хэрэг гарсны маргааш буюу өнгөрсөн даваа гаригт баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн хардалт сэрдэлтийн улмаас ийнхүү амийг нь онц хэрцгийгээр хөнөөснөө мэдүүлжээ. Тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр болсон үйл явдлын тойм

-“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд боллоо. 

-НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болж, уралдаанаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

-Газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой "Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн"-ийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулах зөвлөлдөх уулзалт BLUE SKY TOWER, TOPAZ танхим (3 давхар)-д боллоо. 

- "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөгийн нээлт "Ачтан" эмнэлэгт боллоо. 

-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн ойн өдөр тохиож байна. Түүнийг үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн МАН-ын удирдлагууд Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Түүний гэргий А.Даариймаа , МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэдийн төлөөлөл, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд оролцлоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
setguulch bish bhaa ene. ugsun garchig ntr hardaa
2016/03/11 103.17.108.42
Зочин
Зөв бичиж сураачээ.
2016/03/11 103.17.108.42
zochin
Neeree ene setguulch ner zuusen bolovsrolgui yumnuud yadaj garchigaa zov ogch medehgui yum. Iim saihan gerel gegeetei saihan zuiliig hun jigshij sejiglemeer gemt heregtei hutgaad l utga avtsaldaagui hachin yum bichih yumaa. Boliochee, Chadahgui bol tsaana
2016/03/11 103.17.108.42
Ene garchig neeree so yumaa yaj ch bdson setguulch metgejleer 4jil suraaf ajillaj bga hun tes uur mergejliin nadaas doloin dor bhiimdaa
2016/03/11 103.17.108.42
zo
Garsan hereg garaal biz huni zowlongoroo hartsulj bolj bgamuu erguu pizda setgulchuud ter hunig ednar alsimuu yamar
2016/03/10 103.17.108.42
Jo
Naad garchigaa sain unsh. Yamar utga ilerhiilj bna. Mal setguulchintseree...
2016/03/10 103.17.108.42
Jo
Naad garchigaa sain unsh. Yamar utga ilerhiilj bna. Mal setguulchintseree...
2016/03/10 103.17.108.42
Jo
Naad garchigaa sain unsh. Yamar utga ilerhiilj bna. Mal setguulchintseree...
2016/03/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment