8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайхан арьстай болгох ид шидийн 3 хүнсний ногоо

2016-03-11 10:35:00

Өмнөх хэсэгтээ арьстай салашгүй холбоотой дотоод эрхтэнээ хэрхэн цэвэрлэх талаар орчуулан хүргэсэн байгаа.

Харин энэ удаад ямар зүйл идэх нь хүний бие болон арьсанд очиж нөлөөлөх талаар зөвлөе.

 

  1. Шинэ ургацын ногоог түүхийгээр идэж биед явагддаг илжрэлийг багасгах нь чухал

Арьсанд ногоонд хуримтлагдах менирал эрдэс бодисыг хүргэснээр эрүүл чийрэг арьсны үндэс бүрдэх болно.Түүхий ногоо гэдэг нь хирчихгүй, хуурахгүй, зөвхөн угааж хэрэглэхийг хэлж байгаа юм. Мөн түүнчлэн гаднах хальсыг нь бас идэх хэрэгтэй ба түүхийгээр нь идэх боломжгүй хүнсний ногоог зөөлөн гал дээр жигнэж эсвэл хөнгөхөн хуурч ,ногооны жинхэнэ амт болон витаминлаг чанар,чийгийг алдагдуулахгүй байх нь хамгийн чухал юм. Хүнсний ногоог ялангуяа ургацны үеэр идэх нь хамгийн их витаминлаг байдаг. Учир нь ногоо нь хамгийн тохиромжтой цаг хугацаандаа ургацаа өгдөг бөгөөд энэ үед тухайн улиралд Хэрэгцээтэй витамин эрдэсийг хүний биед өгч чаддаг. Ингэснээр таны биед зогсохгүй таны арьсанд очиж хүрснээр эрүүл арьстай байх үндэсийг дэмжиж өгнө.

Буурцаг  болон дүпү нь эрүүл арьсыг маш ихээр дэмждэг.

Буурцаган төрлийн бүтээгдэхүүний уурагнь хүний биеийн эсийг төлжүүлдэг бөгөөд уураг нь хуучин арьсыг гуужуулж шинэ арьсын төлжилтийг дэмжиж арьсны гөлгөр толигор байдалыг хадгалахад туслана. Эмэгтэйчүүдэд хэрэгтэй уураг нь буурцаг, дүпү зэрэг ургамлын гаралтай уураг болон Загас хаяа нэг махны уураг шаардалагатай байдаг. Мах нь хүний биед зайлшгүй хэрэгтэй уураг боловч сүүлийн жилүүдэд тэжээх явцад,малд өвчинөөс сэргийлж янз бүрийн тариа хийх болсныг нь бодвол дүпү загас хаяа нэг сайн чанарын мах идэх нь хэрэгцээт уургийг нөхөх болно.

Сайн чанарын тосыг хэрэглэх нь биеийн ус чийгийг хадгалахад туслана.

Сайн чанарын тосыг авч болох хүнсний бүтээгдэхүүн

Салмон, Saury, сардина загас, туна, гуд загас ,наран цэцгийн тос, коконацын тос, шар буурцгийн бүтээгдэхүүн , бууцай, гичийн ногоо зэрэгт багтдаг. Сайн чанарын тосны арьсанд чийг хадгалахаас гадна хүнсний тэжээлийг түргэн хүргэх болон хавдалтыг багасгаж, хөгширөлтийг багасгах үр дүн үзүүлнэ. Дараагийн дугаарт арьсыг дэмжих менюний талаар зөвлөх болно.

 Сайхан арисыг хадгалах хоолны жор

Өглөөний хоол:Ислэг агуулсан жимс жимсгэнэ ихээр идье

Өглөөд ихэнх хүмүүсийн нулимс гарах ,өтгөнөө гаргах, амнаас эвгүй үнэр үнэртэх гэх мэт биеэс хэрэггүй зүйлсийг ялгаруулах процесс явагддаг. Энэ үед өглөөд хэт их хоол идэх нь гадагшуулах процессд эсрэг нөлөө үзүүлдэг болно.Тиймээс өглөөд хурдан шингэдэг жимс идэх нь тохиромжтой.Ялангуяа ус ихээр агуулдаг ислэг ихтэй алим, мандарин зэрэг нь тохиромжтой.

Өдрийн хоолны жор

Өдрийн цагаар боловсруулах эрхтэн нь хэвийн хэмжээнд очдог бөгөөд оройн хоолноос өмнө ногоог ихээр хэрэглэхийг хичээе. Хамгийн гол нь ногоогоор дамжуулж өдөрт шаардлагатай витаминыг нөхөж авч энергээ нөхөж чадах юм. Ялангуяа олон өнгийн ногоог хоолондоо хэрэглэснээр сайхан арьсны төлжилтөнд сайнаар нөлөөлөх болно.Мөн цагаан будааны орон даль болох бор будаа хэрэглэж, гаднах хальсандах витаминуудыг аваарай.

Оройн хоолны жоронд аль болох шинэ ургацын ногоо болон үр тариа, загас махыг хэрэглээрэй.

Өглөөнөөс авхуулаад бие дэх бохирдолыг гадагшлуулж, өдрийн идсэн витаминлаг хүнсээр дотор эрхтэнээ хамгийн сайн амраасан байгаа энэ үед хүнсний ногоотой хамт махан хоолыг идээрэй. Мөн өмнөх дугаартай дурдаж байсан ургамлын тосоор арьсаа чийгшүүлж мөн буурцаг дүпү зэргийг байнга хэрэглэж заншсаараа.

Хоол бол бидний амьдралын үндэс бөгөөд та дээрх япон маягийн хэвшлийг өөрийн амьдралдаа хэвшмэл болгосноор сайхан арьснаас гадна эрүүл бие, урт амьдралыг өөртөө цогцлоох болно.Мөн хүнсэнд хэрэглэх ногоо, жимсээ японд үйлвэрлэсэн Цэвэрлэгч дунгаар угааж хэрэглэхээ бүү мартаарай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment