Сайн байцгаана уу? Эзэгтэй нараа. Амралтын өдрөө гэр бүлийнхэндээ зориулж амттай сайхан гарынхаа хоолыг хийж өгье гэж бодож байна уу? Тэгвэл та бүхэндээ амралтын өдрөөр хийж идэхэд тохиромжтой “Хонины махтай байцааны ороомог”-ыг хэрхэн хийх аргачлалыг танилцуулж байна. Хөргөгчөө онгойлгоход л бэлэн байх гар доорх материалуудыг ашиглалаа. Дагаад хийгээрэй
· Байцаа 1,5 кг
· Хонины татсан мах 600 гр
· Улаан лооль 300 гр
· Нунтаг хар, улаан перец
· Яншуй
· Давс
· Сонгино 60 гр
Хийх арга:
Цэвэрлэсэн байцаагаа навч навчаар нь салгаад буцалж буй халуун усанд 10-15 минут чанана. Дараа нь хүйтэн усанд сойгоод зузаан хэсгийг нь хэрчиж авна. Татсан махаа сонгино, жижиглэж хэрчсэн яншуй, хар, улаан перец, давсаар амталж агшаасан будааг нэмж хутгана. Бэлэн болсон шанзаа байцааны навчинд ороож тостой хайруулын тавганд хийж жижиг хэрчсэн улаан лооль тавьж шараарай. Ороомгон дээрээ ус хийн жигнээрэй.
Будааны хувьд гурвалжин будаа, цагаан будааг аль алиныг нь хийхэд тохиромжтой. Мөн ороомгоо хэвийг нь алдагдуулахгүйн тулд утсаар гадуур нь ороож байгаад шарсан ч болно. Эзэгтэй танд амжилт хүсье .Тавтай хооллоорой