8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүсгүй таны санааг зовоох асуудлын нэг хөгшрөлт болоод байна уу?

2016-03-14 15:43:00

Бүсгүй та наснаасаа илүү овортой харагдаж, өөрөөс нь эгч хүмүүс "Эгчээ" гэж дуудах тохиолдол гарч байсан уу?  Тийм бол танд мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаад бид Монголдоо №1 –д тооцогддог  “SUNRAY студийн гүйцэтгэх захирал Г.Ариунсувдтай ярилцлаа. Тэрээр монголын олон мянган бүсгүйчүүдийг сэтгэл тэнэгэр , нүүр бардам алхахад нь  нөлөөлөх зорилт өөртөө тавьж гоо сайханчаар 15 жил ажиллажээ. Энэ хугацаанд Монголын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэд хүрч тэдэнд тулгамддаг асуудлын гарцыг  хайж Монгол бүсгүйчүүдийн гоо сайханд тохирсон үйлчилгээг үзүүлэхээр судалгаа хийн ажиллаж байгаа аж.

- Сайн байна уу? Монголын эрс тэс уур амьсгал бүсгүйчүүдийг гоо сайхандаа их анхаарахыг шаарддаг л даа. Ер нь эмэгтэй хүн залуу сайхан харагдахын тулд юунд анхаарах ёстой вэ?

- Миний хувьд эмэгтэй хүн гоё сайхан харагдахын тулд хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ засах хэрэгтэй гэж боддог. Дотоод ертөнцөө эхэлж засаад дараа нь гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Энэ бүхэн уур уцааргүй, стрессгүй байхаас эхэлнэ. Манай салоны хувьд үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийнхээ сэтгэл зүйтэй хамгийн түрүүнд ажилладаг. Ер нь бүсгүйчүүд маань хөгширч, үрчлээ сууж, таргалж байна гээд  л гаднаас нь арчилж, мэс ажилбарт орж шууд л хурдан хугацаанд үр дүнг үзүүлэх аргыг сонгодог. Гэтэл бид энэ бүхэн юунаас болоод байгаа цаад учир шалтгааныг нь төдийлөн хайхардаггүй. Тухайлбал эмэгтэй хүний бага тархины үйл ажиллагаанаас хамаарагдаж гоо зүй өндгөвчний асуудал яригддаг. Эрүүл гоо сайхан харагдахын тулд эмэгтэй хүн эхлээд өндгөвч , саваа эрүүл байлгах нь чухал.

- Тухайлбал танай “Sunray” студи голлох ямар үйлчилгээ үзүүлж байна ?

- Арьс хуурайшиж, хөгшрөх  ганц шалтгаан бол арьсанд хүчилтөрөгч дутагдсаных. Хүн өөрөө хүчилтөрөгчаар амьсалж амьд яваатай адил арьсанд ч бас хүчилтөрөгч голлох нөлөө үзүүлдэг. Тиймээс манайх хамгийн түрүүнд булчингийн үйл ажиллагааг чангалах, арьсыг гуужуулах, нөхөн сэргээхийн тулд хүчилтөрөгчийн лазерын үйлчилгээг Монголдоо оруулж ирсэн.

- Лазер гэхээр хүмүүс арьс түлдэг, гуужуулдаг гэж ойлгодог шүү дээ?

 - Манай  лазерын хувьд  дээд зэргийн гелиэр арьсанд бүрхэвч үүсгэж, хүчил төрөгчийг өгдөг.  Ингэснээр лазерт орсоны дараа шууд л арьс гоё болдог.  Лазерыг хийхийн өмнө гүн чийгшүүлэгч өгч маш олон төрлийн цэцгийн хандаар арьсанд хүчил төрөгчийн массаж хийж үйлчилгээгээ үзүүлдэг. Цэцгийн хандаар бигнүүр маск тавьж, тусгай гель тавиад лазераа хийдэг. Ингэснээр арьс ямар ч хор нөлөөгүй  толийсон өнгөлөг болдог. Мөн арьсыг эсийн түвшинд залуужуулдаг LPG аппаратаар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь гараар хэд дахин мянган массаж хийсэнтэй тэнцэхүйц үйлчилгээ үзүүлж, булчингийн үйл ажиллагааг сэргээж, нүүрийг маш хурдан V line  хэлбэртэй болгодог. 

- Эмэгтэй хүн зөв сайхан төрхтэй харагдъя гэвэл хамгийн түрүүнд юундаа анхаарах ёстой вэ?

 Бид эмэгтэй хүнийг өөрчлөх залуу байлгахын тулд хамгийн түрүүнд хөмсөгийг нь шивдэг. Хөмсөг гэдэг бол нүүр будалтын хамгийн гол зүрх. Хөмсөг ямар байна эмэгтэй хүн тийм л харагддаг. Бүсгүйчүүд маань хөмсөгөө будчих л юм бол гоё сайхан харагддаг гэж ойлгодог болохоос биш нүүрний хэлбэр засагддаг уу? үгүй юу? гэдгээ мэддэггүй. Тэгэхээр хөмсөгөө зөв засаад ирэхээр хамар өндөр, нүүрний шанаа жижиг, нүд том, туранхай харагддаг. Товчхондоо бол хөмсөгөө зөв зассанаар  нүүрний харьцаа зөв болдог.

- Эмэгтэйчүүдийн дааврын тогтворгүй үйл ажиллагаанаас шалтгаалж, биед нь болоод гоо сайханд өөрчлөлт гардаг. Үүнийг яаж эмчлэх вэ?

-  Эрүүл саруул л байвал бүсгүй хүн цаанаасаа л гэрэл цацруулаад байх увдистай. Харин өндгөвчинд асуудал үүссэнээр биеийн байдал тогтворгүйжиж эхэлдэг. Манайх өндгөвчнөөс ялгарч байгаа дааврын хэмжээг идэвхижүүлж, дааврыг тэнцвэржүүлж, тогтворжуулж өгдөг коллагены аппаратаар үйлчилдэг. Энэхүү залуужуулах аппаратанд  бүтэн биеэрээ нүцгэн ордог бөгөөд  сарын тэмдэг тогтвортой, өвдөлтгүй ирэх, харшил эдгээх зэрэг маш олон үйлчилгээтэй. Мөн манайх студи гэдэг утгаараа хөмсөг, контур шивэх, бие борлуулах гээд бүсгүй таныг өөрчилж чадах бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь явуулж байна.  

- Танайх хаанахын гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг вэ?

- Манайх гоо сайхны бүтээгдэхүүнээ Хятад, Америк ,Солонгос, Африк гээд маш олон орноос оруулж ирдэг. Учир нь хүний арьсны бүтэц, биеийн онцлог бүр харилцан адилгүй байдаг учраас түүнд таарсан бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Өөрөөр хэлбэл Монгол хүний арьсанд тохирох эсэхийг судалж үзсэний үндсэн дээр оруулж ирдэг.

- Таны үйлчилгээ үнийн хувьд хэр вэ?

- Үнийн хувьд дундаж үнэтэйд тооцогддог.  “SUNRAY” студи үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил болж байгаа ч аль хэдийн олон үйлчлүүлэгчтэй болж амжсан. Тухайн гоо зүйн өртөг нь үр дүнгээс үүсч байдаг.  Хамгийн гол нь үр дүн сайн байж үйлчлүүлэгч мөнгө төлөхөд харамсахгүй.

- Уншигчид маань танай студийн байршил, хаягыг сонирхож байгаа байх?

- Одоо манай “SUNRAY” студийн I-р салбар Чингэлтэй дүүргийн VI-р хороо баруун Сэлбэ 51А, хоёрдугаар салбар Хан-Уул дүүрэг Улаанбаатар сувилалын туулын 83-р байрны 1 тоотод байрлаж байна.  Бидэнтэй холбогдож гоо сайхны зөвлөгөө авч үйлчлүүлэхийг хүссэн хүмүүс 9840-9999, 9850-9999 гэсэн утсаар холбогдох боломжтой .

Бидэнтэй ярилцаж бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

SunRay Beauty Studio

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
chi emchu eswel kursin goo saihanchu
2016/03/15 103.17.108.42
Сайн байна уу манай студио маш олон хүнд хүрч үйлчилдэг арьс гэмтээхгүй өвдөлтгүй хийгддэг та таалагдаагүй бол манайд хандаж болно оо.
2016/03/15 103.17.108.42
Танд маш их баярллаа
2016/03/15 103.17.108.42
Сайн байна уу шивээс гэдэг нь 2жилд арис гуужих явцад бүдгэрч хуучирдаг техналоги жил бүр л өөрчлөгдөж байдаг дортот аймагт 4жилийн өмнө үйлчилгээ хийж байсан одоо таны хувьд шинэчлэх шаардлагатай болсон байгаа хүний арьсны онцлог өөр өөр байдаг.
2016/03/15 103.17.108.42
Zochin
Ene salon minii huwid taalagdsan hun bolgon uuriinhuuruu dugnen shuu de negnee bitgii ingej bai huuhnuudee
2016/03/15 103.17.108.42
zochin
Bi Ariunaagaar Dornodod ochihod ni kontur humsug shivuulsen. Odoo ter ni huhruud aygui muuhai bolchihson. Dahiad arilguulaad shivuuleh gj bga. Er ni yarij bg shigee hund uilchleh heregtei bolov uu. Za ter lazer enee teree ni ch dee shaal demii yum bnalee
2016/03/15 103.17.108.42
zochin
Bi ene salonoor bvr ene Ariunaagaar ni nudnii kontur shivuulj bsan 200.000-r. mash muu shivsen. odoo tal ni barag bhgui, ariltsan, nadaa lav taalagdagui, undur unees tsaashgui,
2016/03/15 103.17.108.42
salon nertei hyyhnyydiig hulhidagchid olshirchee
2016/03/15 103.17.108.42
zochin
za huurhii huuhnuud neg yumiig oilgoh heregtei ene yurtuntsud chini munhiin zuil bhgui shde,, hedii boltol iim zuild itgej heden tugruguu humuust hulihduulj bhiin soni humuus yum hen ch saihan tsarai zaluu turhuu togtoon barij chadahgui . teglee geed ya
2016/03/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment