8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван орны шилдэг тамирчид Улаанбаатарт өрсөлдөж байна

2016-03-15 11:18:00

Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”өчигдөр Чингис зочид буудалд нээлтээ хийлээ.  

 Монгол, Тува, Өвөр Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид "Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнд" ийнхүү өрсөлдөж байна. Тодруулбал, уг наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд тэд нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулах юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна.

 Алтан медалийн эзэд 9 сая төгрөгийн эзэн болох бол мөнгөн медалийн эзэд 5 сая төгрөг, хүрэл медалийн эзэд 3 сая төгрөг өргөмжлөл хүртэнэ. Түүнчлэн IV байр 2 сая төгрөг, V бар 1.7 сая төгрөг, VI байр 1.5 сая төгрөг, VII байр 1.1 сая төгрөг, VIII байрт шалгарсан тамирчин тус бүр 700 мянган төгрөг өргөмжлөл гардан авах юм.  Энэхүү тэмцээний шилдгүүд энэ сарын 20-нд тодрох бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдох юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл