8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

2019-10-28 11:20:31

Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд:

  1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг хичээл, сургуулиас 7 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлэх, гэрт нь тусгаарлах, эмчилж эдгэрүүлэх
  2. Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын заал, хурлын танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж анги, танхимын дулааныг 18-20 хэмд байлгах
  3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдүүдэд аньс, чацарганы шүүс, аарцыг халуун бүлээнээр нь уулгах
  4. Ам, хамрын хөндийг цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийлгэж сургах, хүүхдийг тогтмол цагт унтуулж, хэвшүүлэх
  5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, тэмцээн гэх мэт/ зохион байгуулахгүй байх
  6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх энгийн арга /гарын ариун цэвэр, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах гэх мэт/-ыг зааж сурган, хэвшүүлэх
  7. Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх
  8. Хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах, олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэрт нь байлгаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment