8o
Улаанбаатар хот
mobile menu

Мария Шараповагаас нэр хүндтэй компаниуд, НҮБ хүртэл татгалзлаа

2016-03-16 09:58:00

Мария Шарапова сэргээш хэрэглэсэнээс болж ивээн тэтгэгчдээ алдаад байна

ОХУ-ын теннисчин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон талаарх мэдээлэлийг өмнө нь хүргэж байсан.

Нэгдүгээр сард Австралийн Нээлттэй тэмцээнд оролцохоор түүний өгсөн сэргээшийн шинжилгээнээс мельдони хэмээх хориотой бодис илэрсэн. Тус эмийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хэрэглэж байсан хэмээн тайлбарлаж байгаа ч Мария Шараповагийн тоглох эрхийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн түдгэлзүүлэхээ мэдэгдлээ.

Үүний дараагаас эхлэн “Nike”, “Porsche” болон “TAG Heuer” зэрэг компаниуд хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдээд байгаа.

Мария Шарапова сэргээш хэрэглэсэн нь илэрснээс хойш томоохон ивээн тэтгэгчдээ алдаад зогсохгүй нэр хүндэд нь ч сэв суулаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс түүнийг сайн санааны элчээр өргөмжлөн, хамтран ажиллаж байснаа цуцалсан байна. Тус байгууллага энэ тухай гаргасан мэдэгдэлдээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Мария Шараповагийн дэмжлэг зүтгэлд талархаж явдаг. Ялангуяа Чернобылийн цөмийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд оролцсоныг нь үнэлдэг. Гэвч түүний хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан бид түүний Сайн санааны элчийн үүргийг цуцлахаар шийдлээ. Хатагтай Шараповад хамгийн сайхныг хүсье” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene oros shar avgai xend xeregtee yum bee
2016/03/16 103.17.108.42
naraa
america-uudiin hiij bgaa aji biz.
2016/03/16 103.17.108.42
Урсгал гол, сайхан хүүхэн 2 өөрийгөө цэвэрлэж явдаг гэсэн Монгол хөгшчүүлийн үг бий дээ. Сайн сайхныг хүсье! Орос орон, Мария Шарапова 2 бусдаар нь дутахгүй ээ!
2016/03/16 103.17.108.42
Урсгал гол, сайхан хүүхэн 2 өөрийгөө цэвэрлэж явдаг гэсэн Монгол хөгшчүүлийн үг бий дээ. Сайн сайхныг хүсье! Орос орон, Мария Шарапова 2 бусдаар нь дутахгүй ээ!
2016/03/16 103.17.108.42