8o
Улаанбаатар хот
mobile menu

Буудлагын өсвөрийн УАШТ эхэллээ

2016-03-16 10:32:00

Буудлагын өсвөрийн УАШТ өчигдөр Техник спортын төвд эхэллээ. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Архангай, Булган, Орхон, Өмнөговь зэрэг аймгууд, ТСТ, Алдар, Аварга, Тэмүүжин өрлөг, Цэц зэрэг 14 багийн 101 тамирчин оролцож байна. 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн охид, хөвгүүд олон улсын буудлагын дүрмийн дагуу зөвхөн хийн гар буу, урт бууны дасгалаар өрсөлдөнө.

Энэ тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид Монголын бүх ард түмний спортын XIV их наадамд оролцох эрх авна. Өнөөдөр хийн гар бууны охид, хөвгүүдийн дасгалын аваргууд тодорно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл