8o
Улаанбаатар хот
mobile menu

“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө

2019-11-20 10:02:36

Өчигдөр  төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан” танхимд өрнөсөн “АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлгийг Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь удирдан чиглүүлж, ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнтэй холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах талаар төр, төрийн бус байгууллага, гадаадын хандивлагч орны төлөөлөгчид, элчин сайдын яамдын төлөөлөл өргөн хүрээтэй хэлэлцлээ.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн иргэдийн мэдээлсэн байдлыг авч үзвэл 95% -нь эмэгтэй, 18-30 насны  хохирогчид, тэдний 48,1% нь төрийн албан хаагч байгаа бол дарамт учруулагчийн 57,6 % нь мөн л төрийн албан хаагч байсныг онцолсон. Тэд ихэвчлэн удирдах албан тушаалтнууд төдийгүй ажилтнаа цалин хөлс, үндсэн амралт эдлэх хугацааг хойшлуулах зэргээр боомилон эрхшээлдээ байлгах нь түгээмэл. Мөн “Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ” гэсэн болзолт дарамт, шантааж түгээмэл байдаг талаар мэдээлсэн.

Өнөөгийн байдлаар энэ төрлийн гомдол мэдээллийг ХЭҮК хүлээж авдаг ч долоон орон  тоотой энэ бүтэц асуудлыг бүрэн судлаж шийдвэрлэхэд хүндрэлтэй талаар ХЭҮК-ийн боловсрол судалгааны  хэлтсийн ахлах референт Ц.Адъяахишиг ярьсан юм.

Одоогийн нөхцөлд ажлын байранд бэлгийн дарамт учруулсан албан тушаалтантай холбогдох асуудлаар тухайн байгууллага руу шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Энэ дагуу нэгэн албан тушаалтанд тухайн байгууллага сахилгын шийтгэл ноогдуулахад эргүүлээд “ХЭҮК-ийн шийдвэрээр үндэслэлгүй шийтгэл ноогдлуулсан” хэмээн шүүхэд нэхэмжлэл гарсан тохиолдол бий. Мөн нэгэн албан тушаалтныг өөр байгууллагад дахин удирдах албанд шилжүүлсэн байсан зэрэг асуудлуудыг дурьдсан.

Оролцогч талууд АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТЫГ гэмт хэрэг гэж үзэн, зохих шийтгэлийг оногдуулдаг байх талаар санал нэгдэж байсан бол албан байгууллага бүр дотоод журамдаа ёс зүйн дүрэмтэй болж, түүнийгээ дагаж мөрдөх, мэдээлэгчийг хамгаалах олон нийтийн сэтгэл зүйг бэлдэх, АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТ гэж ямар үйлдлийг хэлэх талаар бүх нийтээр нэгдсэн ойлголттой болох шаардлагатайг ярилцлаа.

Үүнд соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулах, хүүхдүүддээ багаас нь тэвчиж болох, үл тэвчих үйлдлүүдийг ялгаж салгадаг мэдлэгтэй болгох талаар тодорхой ажлуудыг хийх шаардлага нөхцөл үүссэнийг дурьдаж байв.

Түүнчлэн ажлын байранд зөвхөн бэлгийн дарамт гэлтгүй ХАРИЛЦААНЫ ДАРАМТ байна. Тухайлбал “Ажилтан өөрөө хүсээгүй байхад хууль эрх зүйн дутмагшлыг далимдуулан ямар нэгэн ажлыг хүчээр гүйцэтгүүлэх, аливаа өөр төрлийн ажил сэлгэж ажиллуулах” зэрэг зөрчлүүд түгээмэл ажиглагддаг болохыг мэдээллэв.

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар холбогдох мэдээллийг хийж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг Хууль зүйн байнгын хороо хүлээж авсан, ажлын хэсэг гаран ажиллаж байна гэсэн бол Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа МЭХ 9-р сарын 17-нд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн түншлэл хамтын ажиллагааны чуулган зохион байгуулж, энэ сэдвээр гадны туршлагыг судлах чиглэлд томоохон ахиц гаргасан хэмээн онцлов. Түүнчлэн “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны дэд Ерөнхийлөгч Х.Ганбаатар "Олон нийтэд чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг хамтран зохион байгуулах, байгууллагуудын удирдлагуудад дотоод журамдаа ёс зүйн кодыг тусгах саналуудыг тавих ажлуудыг МЭХ-той юун түрүүнд хамтран зохион байгуулъя” хэмээн хэлсэн юм.

        Энэ үеэр МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: “МЭХ хүчирхийлэл, тэр дундаа охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгтэнд оноох ялын бодлого, мөн жендэрийн тэгш эрхийн асуудлуудтай холбоотой байр суурийг тодорхой илэрхийлсээр ирсэн. Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаар өнгөрөгч 3-р сард хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийж байлаа. 9-р сард Шведийн Хүчирхийлэл хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайдыг Монголд урин, олон улсын сайн туршлага мэдээллийг олон нийтэд хуваалцаж байв. Түүнчлэн Олон улсын охидын өдөр буюу 10-р сарын 11-нд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөний хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналуудаа УИХ-ын гишүүдэд хүргүүлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой нийт таван санал гаргасны нэг нь "Ажлын байран дахь бэлгийн дарамт"-тай холбоотой зүйл заалтыг эрүүгийн хуульд буцаан оруулах тухай асуудал. Уг асуудлыг сөхөн гаргаж ирсэн. Одоо МЭХ-ны хуульчдын баг энэ чиглэлээр судалгааны ажил хийгээд явж байна. Хойшид бид “Ажлын байран дахь бэлгийн дарамт гэж юу вэ?” гэдэг нэгдсэн ойлголтийг олон нийтэд өгөх, санаатай, санаандгүй үйлдлүүдийг ялгаж салгадаг байх, бэлгийн дарамтад өртөж буй хүн өөрөө, үйлдэгч нь ч, хохирч, хохироож байгаагаа мэддэггүй байх тохиолдлууд ажиглагддаг учраас МЭХ-энэ чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудад уулзалт, сургалт мэдээллүүдийг хийж эхэлсэн.

Мөн хохирогчийн нэр төрийг хамгаалах асуудлыг хуульчлах, ёс зүйн хариуцлагыг чухалчлах, хуулиудын уялдаа холбоог бүх талаас сайжруулах хэрэгтэй байна. Мөн нэмж хэлэхэд гудамжинд үйлдэгдэж буй бэлгийн сэдэлтэй дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ?  Энэ талаар ярихаас аргагүй. Бид өнөөдөр зөвхөн "Ажлын байран дахь бэлгийн дарамт"-ын асуудлыг яриад гудамжинд, олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй үйлдлүүдийг эргэж тусад нь яръя гэх утгагүй. Зөрөөд өнгөрөх эмэгтэйн хөхийг базах, хормойг сөхөх үйлдлүүдийг тоглоом шоглоом болгоод өнгөрдөг үзэгдлүүд эмэгтэйчүүдийг эвгүй байдалд оруулдаг, дарамт, хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Иймд уг асуудлыг шийдвэрлэх боломжийг холбогдох хуулиудад оруулах өөрчлөлтүүддээ тусгаж өгөх нь зүйтэй байна” хэмээн хэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Сүржин Солонгосуудыг дууриаж хэрээ дууриаж галуу хөлөө хөлдөөхийн үлгэр болох нь дээ. Ажлын байрны бэлгийн дарамт 60-70%-д хүртлээ гаараа ч үгүй. Худлаа сенсаац дэгдээж сонгуулийн мөнгө босгох башир а
2019/11/20 103.229.123.244
Хошного нам МАН сөнөтүгэй.
Бөгс илж салтаа илдэг Одбаяр ,түүний өмгөөлөн хамгаалагч мэнгэт дөрвөд УИХ -ын гахай хоншоорт даргадаа хариуцлага тооцчихоод улилдан хуцалдаач ээ МАН -ын өмхий хошногонууд аа..
2019/11/20 103.111.68.3
Хошного нам МАН сөнөтүгэй.
МАН-ын гомо дарга Сү Батболдын бэлгийн дарамтаас болж олон залуус ажлаасаа гарсан шүү.
2019/11/20 103.111.68.3
Хошного нам МАН сөнөтүгэй.
МАН-ын 60 тэрбумын шахаасууд ажилд оруулж өгье гээд жаахан охидыг ажлынхаа ширээн дээр хүчиндэх нь түгээмэл болсон зүйл шүү..
2019/11/20 103.111.68.3