Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчин зодоглосон уг тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн билээ.
О.Пүрэвбаатар дасгалжуулагчийн Буриадад дэгдээсэн маргаан
2016-03-18 07:43:00