Өнөөдөр "Aлдар" спорт хорооны тамирчин МУГТ, Хөдөлмөрийн баатар хошууч О.Гүндэгмаа Дэд хурандаа цол хүртжээ. Тэрбээр саяхан Тайландын Бангкок хотноо болсон буудлагын дэлхийн цомын тэмцээнд 10 метрийн хийн гар бууны дасгалд 95, 100, 100, 97, нийт 392 оноогоор Монгол улсын энэ дасгалын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байсан билээ.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Дэд хурандаа цол хүртлээ
2016-03-18 15:21:00