8o
Улаанбаатар хот
mobile menu

Шамбарам өвчнийг хоолоор хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ?

2016-03-21 10:39:00

Сүүлийн үед эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд ч ихээр өвчлөх болсон шамбарам өвчний талаар болон түүнийг хоолоор хэрхэн эмчлэх нь үр дүнтэй болохыг орчуулан хүргэж байна.

Дотор эрхтэн болон шулуун гэдэсний шархалсан хэсгийг өвчлүүлэхгүй гадагшлуулах хоол хүнсийг идэх нь оновчтой.

Гадагшуулахад хялбар хоол хүнсийг сонгох

Шулуун гэдэсэнд сайн чанарын нян болон муу чанарын нян гэсэн 2 төрлийн нян байдаг. Сайн чанарын нянг идэвхжүүлэн нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүн бол тараг болон кимчи зэрэг сүүн хүчлээр исгэсэн хоол хүнс юм. Мөн эслэг ихээр агуулсан хүнс нь гэдэсний ханыг гэмтээдгүйгээс гадна шамбарам өвчнөөс сэргийлэхэд туслах болно.

Point 1

Улаан лууван болон бадамлянхуа эх, Burdock зэрэг үндэстэй хүнсний ногоонд хүнсний эслэг их хэмжээгээр агуулсан байдаг. Үндэстэй хүнсний ногоонд хүнсний эслэг их орсон байдаг нь усыг уудаг шинж чанараар нь мэдэж болох бөгөөд энэ нь эслэг нь усанд уусдаггүй болохыг харуулж байгаа болно. Мөн түүхийгээр нь идэх боломжгүй болохоор болгож идсэнээр шамбарам өвчнийг хүндэрүүлдэг хүйтэн хоолноос зайлсхийх боломжтой болгож байгаа юм. Дахин хэлэхэд халуун хоолыг хэрэглэх нь маш чухал.

Point 2

Далайн бүтээгдэхүүн болох замаг зэрэг нь усанд уусдаг эслэгийн хангалттай агуулсан хоол хүнс юм. Усанд уусдаг эслэг нь өтгөнийг зөөлөрүүлдэг үр дүнтэй. Зөвхөн усанд уусдаггүй эслэг идэхээс гадна далайн замаг зэргийг хамт хэрэглэх нь оновчтой бөгөөд хялбархан гадагшлуулахад туслах болно. Тиймээс өөрийн өтгөнийг хатуу , зөөлөн байдлаар нь хянаж дээрх 2 хүнсний ногооны тэнцвэрийг нь хадгалахыг хичээргээрэй.

Point 3

Бусад хоол, хүнстэй харьцуулахад буурцаг нь идэхэд хялбар эслэг юм. Салт бүрхэвч болон арьсыг төлжүүлэхэд өндөр амин дэмтэй ,уурагтай эслэг бол яахын аргагүй буурцаг.

Point 3

Шамбарам өвчинд тодорхой хэмжээний тослаг хэрэгтэй ба загасны тос нь маш сайн хоол хүнс бөгөөд саадгүй гаргахад туслах болно. Харин мах нь өөх тос ихээр агуулсан ба гэдсэнд муу нянгийн нэмэгдүүлэх гол шалтгаан болдог. Цэнхэр өнгийн загас нь  хошногны арьс, салст бүрхэвчийг төлжүүлж, гулгах хөдөлгөөнийг сайжируулах амин дэмтэй юм. Тиймээс цагаан луувантай хамт шарсан загасыг идэхийг санал болгож байна.

Ямар хүнснээс татгалзах хэрэгтэй вэ

Янз бүрийн түргэн хоол болон мах тос ихээр агуулсан хоол хүнс нь шулуун гэдэсний муу чанарын нянг ихэсгэхэд нөлөөлснөөр улмаар шамбарам өвчний эхлэлийг тавьдаг.

Таны эрүүл урт амьдралыг дэмжигч Хүнсний Ногоо Цэвэрлэгч Дун

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment