-8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс, ногоог болгохдоо шим тэжээлийг нь хэрхэн хадгалах вэ

2016-03-22 11:34:00

Жимс, ногоог сонгох, хадгалах, бэлтгэх арга зам зөв бол тэдгээрийн шим тэжээл нь удаан хадгалагдаж, хэрэглэхэд тустай байдаг. Тэгвэл жимс, ногооны шимийг хэрхэн хадгалах тухай мэдээлэл хүргэх гэж байна.

Жимс, ногоог болгохдоо шим тэжээлийг нь хэрхэн хадгалах вэ? Хоол бэлтгэх үедээ жимс, ногоогоо зөөлөн угаах ба усанд сойж болохгүй. Та хамгийн түрүүнд жимс ногоо хальслах хутгаа шүүрч авдаг жаахан азнаарай. Жимс, ногооны хальс нь витамин, эрдэс, эслэгийг хамгийн ихээр агуулдаг. Алим, төмс, лууван, өргөст хэмх, тэр ч байтугай хаш, киви зэргийг хальслах шаардлагагүй. Цитрусын төрлийн жимсний гадна хальсыг бага зэрэг үрж, үрсэн хальсыг салат, болгосон ногоонд хольж хийвэл антиоксидант болдог тул ашигтай. Жимсний зөөлөн эдийн гадуурх цагаан хальсыг хуулах хэрэггүй энэ хэсэг нь усанд уусдаг эслэгээр баялаг байдаг.

Жимс, ногооны ямар хэсгийг хэрчиж хаяж байгаагаа анхаарах хэрэгтэй. Бороколи ногооны цэцэгт толгойноос илүү ишинд нь C витамин болон кальци их агуулагддаг, хэрээн нүдний иш нь илүү тэжээллэг байдаг, ханборгоцой жимсний доторхи хатуу цөм нь бромелайн хэмээх хоол боловсруулахад оролцдог байгалийн энзем ихээр агуулдаг ажээ.

Хоол хүнсийг хөнгөн чанаж болгож хэрэглэсэн тохиолдолд зарим тэжээл, тухайлбал каротенойд хэмээх бүлэг антиоксидантуудыг илүү ихээр авч чаддаг ажээ.

Каротенойд лицопен хэмээх бодис нь улаан лоолийг улаан өнгөтэй болгоход оролцдог бөгөөд лоолийг түүхийгээр нь хэрэглэснээс илүү чанаж хэрэглэх үед үүнийг илүү ихээр биедээ шингээж авч чаддаг ажээ. Яншуйг бүтнээр хэрэглэснээс илүү хэрчиж хоолонд хийвэл түүнд агуулагдах лютейн (яншуй, киви зэрэг жимсийг шар-ногоон өнгөтэй болгодог каратенойд) хэмээх бодисыг илүү ихээр авч чаддаг аж.

Бага зэрэг өөх тос нь каротенойдыг шимэгдүүлэхэд тустай байдаг тул яншуйн салатандаа авокадо жимсний тосноос хэдэн дуслыг, лоолийн соусандаа хэдэн дусал оливын тос нэмбэл шим тэжээл нь илүү  байх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 116