8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Энхбаярт АТГ сануулга өгч, Мобиком" компани 600 гаруй ажилтанаа халахаа мэдэгдсэн өдөр

2016-03-22 18:59:00

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон баяр, тэмдэглэлт өдөр давхцсан өдөр байлаа. Тодруулбал, Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Мөн  Наурызын баярын өдөр, Монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна. Энэ өдөр олон тэмдэглэлт өдөр давхцсан, мөн улс төр бужгинасан өдөр байлаа. Тодруулбал  Өнөөдөр үдээс хойш эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлана гэсэн бор шувуу төрийн ордноор нисэж эхэлсэн. Н.Энхбаяраас байцаалт авахаар АТГ-ын хүмүүс төрийн ордонд орж ирсэн гэсэн мэдээлэл гарсан.

Түүнийг Авлигатай тэмцэх газраас тайлбар авахаар удаа дараа дуудсан ч тэрээр очоогүй аж. Иймд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч Н.Энхбаярыг албадан байцаахаар болсон байна. Түүнийг баривчлана гэсэн мэдээлэлч байна. 2012 оны 04 сарын 13-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар баривчилж байсан. Яг энэ үйл явдал давхцахвий гэсэн МАХН-ы гишүүд дэмжигчид Төрийн ордны баруун хаалган дээр цугласан байна. Ингээд өнөөдрийн онцлох мэдээнүүдийг нэг доороос унших боломжтой Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу.

Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэсэн мэдээлэл байгаа талаар дээр дурьдсан. Энэ талаар  АТГ газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэхдээАвлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Мөн өнөөдөр албан бичиг аваачиж өгсөн” гэсэн мэдээлэлийг өглөө.

Б.Баатархүү: Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулна

 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилж 14 хоног саатуулан шалгахаар болсон билээ. Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ  их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхлээд байгаа.  Л.Түвшинжаргал нь хөхүүл хүүхэдтэй учраас, хорих нь буруу гэх шүүмжлэлийг иргэд болон эмэгтэй гишүүд гаргах болсон. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Түүнийг суллахгүй. Харин  ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” гэлээ.

Н.Энхбаярын халаасанд байгаа О.Баасанхүүг УИХ-ын дэд дарга болгох уу

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. "Шударга ёс" эвсэлээс Л.Цог, Г.Уянга нар гарсанаар бүлэг 8 гишүүнтэй болж байна. УИХ-ын гишүүн Л.Цогийн тухайд “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажилладаг. Түүнийг ийнхүү бүлгээс гарч байгаатай зэрэгцээд дараагийн УИХ-ын даргын суудалд горилогчдын нэрс тодорч эхлээд байна. Тодруулбал, Л.Цогийн оронд УИХ-ын дэд даргад О.Баасанхүү яригдаж эхэлсэн байна. Гэхдээ О.Баасанхүү намын жагсаалтаар УИХ-ын босго давсан.

Өмнө О.Баасанхүү гишүүн сайд болж чадаагүйдээ намын удирдлагадаа тунирхаж, УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нартай нийлж явсан цаг саяханХамаагүй сөрвөл эргүүлэн татаад орны хүнийг оруулаад ирэх эрх мэдэл Н.Энхбаярын гарт байгаа нь тодорхой. Тэгсэн тохиолдолд дараагийн хүн нь МАХН-ын Ж.Эрдэнэжамъяан орж ирэх магадлалтай. Түүний хувьд өмнөх Засгийн Газрын хувьд Хөдөлмөрийн, Хууль зүйн дэд сайдын албыг хашаж байсан эрхэм. Тэрбээр саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай дахин хайр зарлаж, даргыгаа өмөөрч бүр уйлан уйлан мэдээлэл хийж үнэнч гэдгээ дахин баталж харуулсан.

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нарыг бүлгээсээ гарах шийдвэр гарсаны дараагаар эвслийн бүлгийн удирдлагууд мэдэгдэл хийж хоёр гишүүнээ намын удирдлагуудтай ярьж зөвлөлдөөгүй гэж шүүмжлэхээс гадна бүлэгт найман гишүүн үлдсэн учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль эрх зүйн чадамжтай гэдгээ онцолоод авсан. Мөн тэд хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа сайд нараас аль нэгийг нь солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулсан анхны гэрээ хүчингүй болно гэж АН-ыханд сануулга өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэлийн энд дарж уншина уу.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 183 ахмад байна

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 420 ахмад настны материалыг хүлээж авснаас 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болоод байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу буюу бүрдээгүйгээс буцлаа. Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай байна.

Төрийн орон сууцны корпорацийн нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажлыг гүйцэтгэж, гадна болон дотор зохион байгуулалтыг мөн ТОСК-ийн 7 мэргэжилтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 7 албан хаагчийн хамтаар зохион байгуулж байна.

Мобиком компани 600 гаруй ажилтанаа халахаар болжээ

 

Эдийн Засгийн хямралаас үүдэн зарим байгууллагууд ажилчиддаа халж, цалинг нь өгөхгүй нэлээд асуудал болж байгаа. Ажилчдаа халах ээлжит хомрогонд МОБИКОМ-ын ажилчид өртөж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлсэн байна.  Монголын анхны үүрэн холбооны оператор МОБИКОМ корпорацийн хувьд өдгөө 1200 гаруй ажиллагстайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт ажилчдынхаа 50 хувийг халахаар болсон байна. Одоогийн байдлаар эхний 200 хүний асуудал яригдаж байгаа бөгөөд эхнээс нь халагдах тушаалыг нь уншиж эхэлжээ.

Энэ мэдээг дуулсан зарим нэг ажилчид нь халагдах тушаалаа сонсохоосоо өмнө өөр ажлын эрэлд мордсон бол зарим нь гэнэт халагдсаны мөнгө аваад өөрсдөө сайн дураараа ажлаа өгч байгаа гэнэ.

Наурызын баяр-Хаврын баяр

 

Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.

Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийг нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж. 

Сэрэмжлүүлэг мэдээ
 

БНСУ-д манай улсын гурван залуу зам тээврийн осолд орж, нэг нь газар дээрээ амиа алджээ

БНСУ-д ажиллаж амьдардаг манай улсын иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргасан байна. Тодруулбал, А /30 настай/ энэ сарын 22-ны 01:30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас түүнтэй хамт явсан зорчигч Б /32 настай/ газар дээрээ амиа алдаж, Ц /55 настай/ хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Осол гаргасан жолоочийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна

 

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх  хандлагатай байна. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ын “Дундад Ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Тиймээс иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

 

  • Хашаандаа нохойтой тохиолдолд өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх
  • Хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг заавал байршуулах
  • Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
  • Зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатайг анхааруулж байна.

Утсаар ярьж явсан жолооч хүүхдийн аминд хүрлээ

 

ХУД-ийн 19-ийн Үйлчилгээний төвийн урд зам дээр бага насны хүүхэд дайрч, амь насанд нь хүрсэн хэрэг гарлаа. Ослын эргэн тойронд байсан иргэдийн мэдээллэж буйгаар жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаараа ярьж байсан учраас ийн осол гаргасан гэв.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Ослын улмаас 1 хүн нас барж, 14 хүн хүн ГССҮТ рүү хүргэгджээ

 

Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор явах замд өчигдөр орой 19:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Хьюндай Соната маркийн автомашины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ийн Налайх-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобустай /Хьюндай Айр Сити 540 марк/ мөргөлдөж улмаар суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна. Замын цагдаагийн газарт 20:55 цагт уг ослын талаарх дуудлага иржээ. Ослын улмаас зорчигч  37 настай эрэгтэй Б нас барж, 14 хүн хүн бэртэж, ГССҮТ рүү хүргэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZOCHIN
OCHOOD EGCHIHKED YADAG UM BE. ATG CHINI AJLAA HKIIH L BGAA UM BISH UU ZAABAL HKERUUL HKIGEED L ENHKBAYAR GEMGYI UM BOL UYNDAA INGEJ SHUUGIAN TARIAD BG UM BE
2016/03/23 103.17.108.42
Irgen
Elf erunhiilugch maani you l bolood bna daa.Duudsan gazart ni ochood meduuleg ugchihuj bolodoggui yom baih daa,
2016/03/23 103.17.108.42
ulger yarih yumaa 600 ch geh shig
2016/03/23 103.17.108.42
Экс ерөнхийлөгч минь зүгээр л очоод мэдүүлгээ өгч болдоггүйм уу???
2016/03/23 103.17.108.42
mobikom
mobikom zvgeer l ogt alga bolson ni deer . iim shulaashidaar yahav dee . heden hvn tsalinjuuldag nertei . 3 say hvn hohiroos halaasiiig ni segserch suusniiii hereggvi .
2016/03/22 103.17.108.42
mobikom
mobikom zvgeer l ogt alga bolson ni deer . iim shulaashidaar yahav dee . heden hvn tsalinjuuldag nertei . 3 say hvn hohiroos halaasiiig ni segserch suusniiii hereggvi .
2016/03/22 103.17.108.42
zochin
1200 han huniig tsaingin dood hemjeeger tsalinjuulj nchadahgui hogiin mobikom yumaa UCHNUUN 2O JIL humusiin halasiig hoosolj uhtelee byajsan bizdee ene mobikom ter mungu yasan yum be
2016/03/22 103.17.108.42
zochin
1200 han huniig tsaingin dood hemjeeger tsalinjuulj nchadahgui hogiin mobikom yumaa UCHNUUN 2O JIL humusiin halasiig hoosolj uhtelee byajsan bizdee ene mobikom ter mungu yasan yum be
2016/03/22 103.17.108.42
MGL
MOBICOM-s genet halgdsani mongoo zaaval avaarai zaluuchuud aa! Huuliar ogoh yostoi uuregtei!! Ene olon jil mongolchuudin halaasig hulgailj bayajisan shuu.
2016/03/22 103.17.108.42