8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гансүхийн хэрэг хэрхэн шийдэгдэх вэ?

2016-03-23 09:01:00

Ардчилсан нам Засаг барьж байгаа энэ үед АН-ныхан л хамгийн ихээр аавын хаалга татаж, арсалдан шүүхдэлцэж байгаа билээ. Үүнийг зарим нь нам муу муухайгаасаа салж байна гэж тайлбарлах. Харин нөгөө хэсэг нь АН алалцаж байна гэх. Ямар ч шалтгаантай байсан ч Ардчилсан намынхны аймаар тулааны нэг хэсэг болох “Нүүрс”-чдийн хэрэг өнөөдөр Дээд шүүх дээр дэнслэгдэх гэж байна.

Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхээс хамаарч, өнөөгийн улс төрийн амьдрал цаашлаад улс төрийн нөлөөтэй хүчин болох АН-ын хувь заяа хаашаа чиглэх нь хамаарах магадлалтай. Тиймдээ цагдаа, шүүхийнхэн багагүй анхаарал тавьж, гагцхүү цагаан дээр хараар бичсэн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй Дээд шүүх хүртэл хуудуутай шийдвэр гаргахав дээ.

Тодруулбал хуульд зааснаар аливаа шүүх хэрэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Үүгээр нэгдүгээр сарын 26-нд хяналтын шатанд шилжүүлсэн Л.Гансүх нарын хэргийг Дээд шүүх энэ сарын 10-нд хэлэлцэхээр байсан ч хуулиа зөрчин байж дахин 14 хоногоор сунгуулсаныг Л.Гансүхийн өмгөөлөгч ихээхэн гайхаж буй. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-т Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой аж. Энэ хугацааг хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан үзэж 14 хоногоор сунгаж болох заалт бий. Гэвч эдгээр 45 хоногийн хуулийн хугацаа нь өнгөрсөн сарын 25-ны өдөр дуусчээ. Хэлэлцэх хугацаа нь өнгөрөөд, 14 хоногоор сунгасан нь хоног нь дуусчихаад байхад Дээд шүүхийнхэн нь  эрх мэдлээ ашиглан дахин 14 хоногоор сунгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчсөн нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөх болохыг ч үгүйсгэхгүй байна.

Учир нь Дээд шүүх хуульчдын үлгэр дууриал авдаг газар. Гэвч энэ газрынхан илтэд хуулиа зөрчиж байгаа нь үнэн зөв гаргаж чадах болов уу хэмээн хардах хүмүүс цөөнгүй байгаа юм.

Гэхдээ энд нэг онцолж хэлмээр зүйл саяхан болжээ. Хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх тов гарахаас хэд хоногийн өмнөхөн Сангийн яамнаас “Оюу-Эрдэм аудит” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Энэ компани нь Л.Гансүх нарын хэргийг шүүн хэлэлцэх үеэр хөндлөнгийн аудитын дүгнэлт хийж, хууль хяналтынханд өгсөн. Өөрөөр хэлбэл Л.Гансүх тэргүүтэй хүмүүсийг улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон хэмээн үзэж, шүүхээс ял онооход ихээхэн хувь нэмэр оруулсан компани гэсэн үг. Гэтэл энэ компанийг Сангийн яамнаас Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль зөрчсөн хэмээн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. “Оюу-Эрдэм аудит”-ынхан хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж салбарын яамнаас үзсэн байна. Үүнээс харахад Л.Гансүх тэргүүтэй хүмүүсийн хэрэг нааштайгаар эргэх нөхцөл бүрджээ. Учир нь  хууль зөрчсөн хэмээн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан компанийн гаргасан аудитын дүгнэлт бүхэлдээ хуулиас гадуур явсан гэдэг асуудал сөхөгдөж болзошгүй юм. Учир нь, Авлигатай тэмцэх газрынхан аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Л.Гансүхийг саатуулсан, прокурор түүнийг хянасан, шүүхээс ял ногдуулсан билээ. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Үндэсний аудитын газар болон “Оюу-Эрдэм аудит” компанийн дүгнэлт бодитой эсэхийг магадлуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч тэгсхийгээд намжсан юм. Харин өнөөдөр энэ асуудал хүчээ авч, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн өмгөөлөгчийн хүсэлтийг ёсоор болгож, аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг хүчингүйд тооцох магадлал бас  байна. Ямартай ч Дээд шүүхэд дэнслэх Л.Гансүх нарын шүүх хурлаас энэ бүх асуудлын учиг тодорхой болох нь.

Б.Тайван

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГАНСУХ БОЛ ХЭЛМЭГДСЭН ОМОГИЙН АПАЧИ
2016/03/23 103.17.108.42
ГАНСУХ БОЛ ХЭЛМЭГДСЭН ОМОГИЙН АПАЧИ
2016/03/23 103.17.108.42
ГАНСУХ БОЛ ХЭЛМЭГДСЭН ОМОГИЙН АПАЧИ
2016/03/23 103.17.108.42
ГАНСУХ БОЛ ХЭЛМЭГДСЭН ОМОГИЙН АПАЧИ
2016/03/23 103.17.108.42
ГАНСУХ БОЛ ХЭЛМЭГДСЭН ОМОГИЙН АПАЧИ
2016/03/23 103.17.108.42
Админ
Баянхонгор аймгийн Лагсаг гэдэг хүүхэн ёстой нэг бужигнуулдаг хүүхэн бна,,,нэрийг өөрчлөв ,,,дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү
2016/03/23 103.17.108.42