8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг шагналаа

2020-08-21 10:49:01

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпийн наадмыг угтаж хамтран ажиллах, олимпийн “АЛТАН-ТҮНШ”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

     Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед матераллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.

   Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны “Олмпийн алдар” одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны "Алтан медаль"-аар шагналаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
pHqghUme
e
2021/08/22 85.203.22.214
B
Энэ түвшинбаяр зүгээр л дасгалжуулагч хийж болдоггүй юм баых даа. Шал мангар знануудаар дарга хийлгээд байх юм даа
2021/03/11 66.181.161.48
gBqsPxAZ
e
2021/02/25 186.250.242.178
zochin
ene hodoonii haltariin ajil hiideg gej yu bdiin shahaa hiih zamaa zasaj bgaa tsarain shuudee
2020/09/09 64.119.20.190
эр
энэ нөхөр ажил авсан өдрөө эрдэнэтэд шахаа хийх ажлаа эхэлж байх шивдээ Бадамсүрэнд долигнож одон өгөөдл хаха
2020/08/24 66.181.186.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment