8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны чөлөөт бөхийн улсын аваргууд тодорлоо

2016-03-26 13:52:00

Спортын төв ордонд МОСХ-ноос МЧБХ-той хамтран оюутны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг 2 өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодруулав. Энэхүү тэмцээнд “Аварга”, “Мон-Алтиус”, “Шонхор” БТДС, МУБИС-ийн БТДС, ҮБТДС, БХИС, МУИС, ХСИС, ШУТИС, МҮИС, Хүмүүнлэгийн их сургууль, Техник, технологийн дээд сургууль, “Этүгэн” АУИС, Тээврийн дээд сургууль, Ховд аймгийн Техник, технологийн дээд сургууль зэрэг зэрэг нийслэл, орон нутгийн 15 их дээд сургууль, коллежийн 201 эрэгтэй, эмэгтэй 66 нийт 267 оюутан бөх өрсөлдөв.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажилласан байна. Энэ удаагийн тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж, ОУХМ Б.Номин, З.Занабазар, Б.Нямбаяр, Э.Гантуяа, Т.Түвшинтулга нарын шилдгүүд жин тус бүрдээ түрүүллээ. ОУХМ Т.Түвшинтулга 3 дахь удаа, ОУХМ Э.Гантуяа, З.Занабазар, спортын мастер Б.Болортуяа, Д.Хатанбаатар нар оюутны УАШТ-ий хошой аварга болов. Турк улсын Корум хотноо энэ оны 10 дугаар сард болох оюутны ДАШТ-д оролцох бөхчүүдийг тодруулах том сорилт гэдгээрээ энэ тэмцээн онцлогтой байв.

Medee.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл