8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр гавьяат мөнгө, хүрэл медаль хүртлээ

2016-03-27 12:28:00

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн эхлээд хоёр хонож байна. Тэмцээний эхний өдөр барилдсан манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл, Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Д.Амартүвшин гавьяат тэмцээний аваргын төлөө Узбекистаны Диёорбек Урозбоевтой алтан медалийн төлөө хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж буй Орос бөх Отар Бестаевтай анх удаагаа учраа таарч цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл