8o
Улаанбаатар хот
mobile menu

Ядаргаа тайлах энгийн аргууд

2016-03-27 12:38:00

Хавар болж та ядаргаанд орж байна уу. Тэгвэл таньд хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Тамир тэнхээ оруулж, ядаргаа тайлах энгийн аргыг танилцуулж байна.

1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт.

2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу.

3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид.

4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсийн самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.

5. Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг.

6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид.

7. Нимбэгтэй сармисны каш ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ака
юун сонин зөвлөгөө вэ, таримал туурам, сармисны каша ч гэх шиг, нэртэйгээр нь тотины зүрх, гахайн нүд гэчмээр юм
2016/03/31 103.17.108.42
dd
undugnii shar chn ter chigtee cholesterin shv de yagaad iim teneg zuwluguu ugdug bna.
2016/03/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment