8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Алтанбагана Будапештын Их Дуулгын мөнгөн медаль хүртлээ

2020-10-26 10:56:16

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медалийн эзэн боллоо.

Азийн наадмын мөнгөн медальт, Армиудын Дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана энэ удаагийн Их дуулгад Францын жүдоч Алексис Матьё, Бразилын бөх Рафаэль Мачедо, Сербийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Неманья, Нидерландын жүдоч Ноел Ван Т Энд нарыг дараалан ялсан юм.
 
 Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Михайл Игольниковт цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Монголын шигшээ баг, Будапештын Их Дуулгад оролцсон 61 орны багаас 1 мөнгө, хоёр хүрэл, 2 шагналт V байр эзэлсэн амжилтаар 10 дугаар байрт шалгарлаа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment