8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн залуучуудын улсын шилдгүүдийг тодруулав

2020-11-03 16:09:00

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 1995, 1996 оны ахмадын дэлхийн хошой аварга, 1973 оны Азийн аварга, “Москва-1973” Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн нэрэмжит залуучуудын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 10дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт болж шилдгүүд шалгарлаа.

Тус тэмцээнийг “Арж” групп, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 22 байгууллагын 220 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Шилдэг эрэгтэй тамирчнаар Э.Дөлөө, эмэгтэй тамирчнаар Б.Энхзул, дасгалжуулагчаар Ё.Батдархан, шилдэг шүүгчээр Б.Гансүх нар шалгарсан байна.

Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багуудаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 190 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээ 149 оноогоор удаалж, Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС 87 оноогоор гуравдугаар байрт оров.

Эмэгтэйчүүдийн багийн дүнг С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 100, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 99, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 91 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл