8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Н.Энхбаяр Солонгос улсыг зорьж, П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг хардаж байгаагаа мэдэгдсэн өдөр

2016-03-28 19:00:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байна уу.

“Харахад тэнгэр цэлмэг ч цаанаа л нэг дүнсгэр

Хаврын өдөр мөртлөө намрын өдөр шиг гэгэлзүүр

Хөнгөн гуниг түшүүлсэн, сэтгэлийг ятга хөглөж

Холын цэнхэр нутгаас бороо л хурдан ороосой” гэсэн дөрвөн мөрт сэтгэлд бууж байна. Тэнгэр бүрхэг, нам гүмхэн өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Шинэлэг мэдээлэлээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Өнөөдөр хэвлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой мэдээлэл нэлээдгүй гарлаа. Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл хийсэн. Энэ талаарх мэдээлэлийг доороос уншина уу.

МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдахаас сэргийлэн Солонгосыг зорьлоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүл хотыг зорьсон байна. Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр болон АТГ хооронд нэлээд маргаан дэгдсэн. АТГ-аас гуравдугаар сарын 22-ны өдөр Төрийн ордон дотор Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт сүр дуулиантай албан бичиг аваачиж өгсөн. Энэ явдалаас хойш долоо ч хонолгүй Н. Энхбаяр Солонгос руу явсан байна. Тэрбээр Солонгост эмчилгээ хийлгэчээд УИХ-ын сонгууль зарлахаар буцаж ирэх юм байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын сонгууль зарлахын өмнө Н. Энхбаярыг баривчилж байсан түүхтэй. Ийм учраас баривчлахвий хэмээн болгоомжилж, буцсан байна.

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэхдээ “Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн. Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна” гэсэн хариултыг өгч байсан. Энэ үеэр хэлсэн анхаарал татахуйц нэг зүйл “таван удаа зарлан дуудах өгсөн. Гэхдээ хилийн хориг тавиагүй” гэсэн хариултыг өгч байсан. Нялх хүүхэдтэй хүнийг оргон зайлах магадлалтай хэмээн саяхан баривчилсан. Гэтэл удаа дараа зарлан дуудах хуудас өгч байсан Н.Энхбаяр гэх эрхэм чимээгүйхэн хилээр ямар ч хориггүйгээр гараад явжээ. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг эндээс уншина уу.

Л.Даринчулуун: Сайхан үнэтэй машин унасан хүмүүс дээрэлхүү талдаа байдаг

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын чимээ нар уулын цаанаас мандаагүй байхад эхэлнэ. Хашаа цойлон архирах нохой, сүлжилдэн зөрөх машины сигнал. Энэ бол их хотын хөгжим адил эгшилэх олон чимээний нэгэн нот.  Үүр шөнийн заагаар их хотын шөнийн амьдрал түр саармагжиж, үргэлжлүүлэн гэрэлт нартай уралдан ажилдаа яарах хүмүүсийн хөлийн чимээнээр Нийслэл Улаанбаатар хотод маань нэгэн өглөө айлчлан ирнэ. Нар уулын цаанаас мишээн эхний цацрагаа хамгийн өндөр барилга дээр тусгах алдад аль хэдийнээ улаан дохиураа барьчихсан замын цагдаа адил зогсох энэ хүнийг Л. Даринчулуун гэдэг. Дүрэмт хувцастай цагдаа шиг бүх л хөдөлгөөнийг зохицуулахгүй ч өөртөө оногдсон ажил үүргийнхээ дагуу “Өгөөмөр” захын орох гарцын хөдөлгөөнийг зохицуулах нь түүний ажлын нэгэн үүрэг. Нас нэлээн хэвийсэн ч ажил үүргээ хянуур, чанартай хийхийг эрхэмлэдэг нь түүний амьдралдаа баримталдаг гол зарчмын нэг. “Амьдрал сайхан” булангынхаа зочиноор Л.Даринчулуун гуайг урихад: Тэрээр “Ажил минь л алдагдахгүй бол ярилцсан ч яахав дээ” гэх нь түүний ажилдаа шулуун шударга, хариуцлагатайг илтгэнэ. Л.Даринчулуун гуай одоо “Өгөөмөр” захад байцаагчаар ажилладаг бөгөөд түүний ажлын зав чөлөөгөөр бид хоёр ярилцахаар тохиролцож болзсон цагтаа уулзаж ярилцлагаа ийнхүү эхлүүлсэн юм.

- Сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө та  уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Л. Даринчулуун гэдэг одоо 59 настай. Би Говь-Алтай аймгийн хүн л дээ. Улаанбаатар хотод бага байхдаа ирж Дэнжийн мянгын 39-р сургуулийг төгссөн. Эхнэрийг маань Оюундарь гэдэг Сүхбаатар аймгийнх.  Би аав ээжээсээ есүүлээ байсан. Одоо тав нь л үлдэж дээ.

- Эхнэртэйгээ та хэдэн онд анх танилцаж байв?

- Би эхнэртэйгээ 1979 онд танилцаж байсан юм. Танилцаад бид хоёр тэр жилдээ л хуримаа хийсэн. Эхнэр маань Цэргийн төв эмнэлэгт ажилладаг байлаа. Бид хоёр дөрвөн охинтой. Одоо гурван хүргэн найман зээтэй болсон. Охидууд маань бүгд тусдаа гарсан.

- Та арван жилээ төгсөөд ямар сургуульд сурсан бэ?

- Мэргэжил боловсролтой болоод шууд л ажилтай болох юм байна гэж бодоод ТЕМСТ орсон. Барилгын техникийн мэргэжлийн сургуульд мужаанаар суралцаад Хөдөө аж ахуйн барилга конторт хувиарлагдаж  ажлын гараагаа эхэлж байлаа. Борнуурт 800 үнээний ферм, мянган тонны багтаамжтай төмсний агуулах зэргийг барилцсан. Тэр үед гурван жилийн гэрээтэй ажилладаг байсан. Гэрээгээ дуусгаад шууд л гурван жилийн хугацаатай цэрэгт явсан. Тэндээс л армитай миний амьдрал холбогдсон доо. Манай сайтын амьдрал сайхан булангын ээлжит нэгэн ярилцлагын дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай.

Маргааш ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад ирэх мягмар гаригт буюу энэ сарын 29-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Хуваариар бол ээлжит бус чуулган зөвхөн нэг өдөр үргэлжлэх ёстой. Мягмар гаригийн 09.00 цагт ээлжит бус чуулганыг нээж, үдээс хойш нь өндөрлүүлэх юм байна. Гишүүдийн ирц бүрэлдэхгүй байвал мэдээж ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй. Өнгөрсөн хоёр дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит бус  чуулган нэлээд сунжирч, Ээлжит бус чуулганыг МАН-ын гишүүдгүйгээр нээж байсан. Харин энэ удаагийн ээлжит бус чуулган гишүүдийн ирц бүрдэхгүй байх зовлон дахин тохиолдох болов уу.

Хэлэлцэх асуудлыг тодруулж харна уу.


03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг хардаж байгаагаа мэдэгджээ

“Зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочидтойгоо “буу халж” буй нэвтрүүлгийн хар дүрс цацагдсанаас болж тэрбээр багагүй хэл аманд ороод байгаа. Тэгвэл П.Анужин амралтын өдөр  Нүүр номоороо дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ.  П.Анужин “Херо”-гийн Б.Баатарын мэдэгдсэн маш том бүлэглэл бичлэгийг нь хулгайлсан гэх үгтэй санал нийлэхгүй байгаа бололтой. Бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.

1. Эвлүүлэг эрээ цээрээ алдаж байна!

Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна...FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.

Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ. Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна... Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д " том бүлэглэл" халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ! Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна. Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй. Түүний дэлгэрэнгүй мэдэгдэлийг эндээс үзээрэй.

ИЗНН-д сонгуулийн эвсэл байгуулах урилга хүргүүллээ

МҮАН-ын дарга М.Энхсайханаас ИЗНН-ын удирдлагуудад сонгуулийн эвсэл байгуулах уриалга хүргүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэн зохион байгуулах “Эх орон, ардчилал, Шударга ёс эвсэл”  байгуулах үйл хэрэгт ИЗНН-ыг уриалжээ.

Засаг дарга Д.Пүрэвдаваагийн эмэгтэй ажилтанаа зодсон хэрэг юу болов

БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа ажилтнуудаа дарамталж, ажлаас нь хоморголон халж, тэр бүүхэл жирэмсэн эмэгтэйг удаа дараа зодсон тухай мэдээллүүдийг өмнө нь хүргэж байсан. Ажлаасаа халагдсан иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандсанаар Д.Пүрэвдаваа даргын тухай мэдээлэл ил болж, улмаар эдгээр иргэд эрхээ хамгаалуулахаар хууль, шүүхийн байгууллагад гомдлоо гаргасан боловч хэрэг сунжирсаар байгаа юм . Тэгвэл засаг даргадаа зодуулсан бие давхар эмэгтэйн асуудал юу болсон талаар БЗД-ийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнээс  тодруулахад “Хүүхэд зулбах магадлал өндөр, эхсийн ховхорол сайжирсан ч байнга тонус өгч тогтоох эмчилгээ хийлгэж байна. Доошоо юм гарах нь зогсоогүй. Зодуулж доргилт авснаас хойш байнга тонустай хэвийн байдалд орохгүй байгаа.  Үүнээс үүдэж хүүхэд бүтэлтэд орж амьгүй болох магадлал өндөр гэсэн” хариултыг өгсөн байна. Мөн С.Эрдэнийг ажил тасласан гэсэн шалтгаанаар цагаан сарын өдөр буюу шинийн 01-ны өдөр халах тушаалыг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа гаргасан байна. Хохирогч эмэгтэй хуулийн байгууллагад хандсан ч хариу нь гараагүй байгаа аж.

Анхааруулах мэдээ

Осол их гардаг замуудыг камераар хянана

Нийслэлийн гудамж ихэнх нь камертай болсноор жолооч нарын дэг журам сайжирч, зөрчил буурсан гэж Замын цагдаагийнхан дүгнэжээ. Тухайлбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад зөөврийн камер байрлуулж, дээрх чиглэлийн замыг бүрэн хянадаг болжээ. Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ. Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь 150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.

Хэдийгээр хяналтгүй гэж бодсон замуудад хурд хэтрүүлдэг ч жолооч нарын зөрчил жил ирэх тусам буурсан дүр зураг харагдаж байгааг ЗХУТ-ийнхөн онцоллоо. Тухайлбал, 2013 онд өдөрт 3000 гаруй жолооч хурд хэтрүүлж, тэр хэмжээний гэрлэн дохионы зөрчил бүртгэгддэг байжээ. Харин 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг л авч үзэхэд хурд хэтрүүлсэн 73, гэрлэн дохио зөрчсөн 297 зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 3000 хүрч байсан зөрчлийн тоо 73 болтлоо буурчээ.

Энэтхэгт монгол оюутан амиа хорложээ

 

Энэтхэгт сурч байсан Монгол оюутан амиа егүүтгэжээ. Тодруулбал, Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ. Б гэх 19 настай хүү өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд Буддын шашинд дөрвөн жил суралцсан аж. Энэ тухай Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдсэн байна. Талиигаач захиадал үлдээсэн бөгөөд тус захидалд “Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн” хэмээн бичсэн байна.

Дулааны худаг дотроос эрэгтэй хүний цогцос олджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дулааны худаг дотроос өнгөрсөн бямба гарагт эрэгтэй хүний цогцос олджээ. Тус хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Талийгаач тус сумын иргэн 35 настай Э бөгөөд дулааны шугам сүлжээний худагт гал түлж байгаад угаартаж, амиа алдсан байж болзошгүй юм байна.

 Гэнэт тоормослосноос болж зорчигч хүнд гэмтжээ

Автобус гэнэт тоормослосноос болж хүн гэмтсэн хэрэг дахин гарчээ. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт “Отгонтэнгэр” их сургуулийн орчимд “Тэнүүн Огоо” ХХК”-ийн ... дугаартай автобусны жолооч, гэнэт тооромслосноос, 48 настай эмэгтэй с гэмтсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Манай 2 хөрш авлигатай ширүүн тэмцэж байгаа. Манайх юу болоод байгаа нь ойлгомжгүй байна.
2016/03/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment