Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёд Ёкозуна Хакүхо түүхэн амжилтаар өндөрлөсөн билээ. 36 дахь цомоо хүлээн авч үзэгчдийн өмнө үг хэлэх гэсэн ч Хакүхо аваргад багагүй асуудал тулгарсан. Түүнийг ярилцлага өгч байх үед Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ. Харин энэ талаар 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттертээ ийнхүү бичжээ. Мөн түүнд зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр “Муулуулсан хүн үргэлж бие сэтгэл бэлэн байдаг юм Хакухо. Тэр тусмаа дэвсээд өг. Үргэлж муулуулж чичлүүлж бай” гэсэн байна.
Асашёорюү Д.Дагвадорж: Муулуулсан хүн үргэлж бие сэтгэл бэлэн байдаг юм Хакухо
2016-03-29 09:23:00