Ирэх сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Зуны олимпийн ХХХI наадамд болох гэж байгаа билээ. Тэгвэл уг наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.
Олимпийн наадмын Дэлхийн эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд ДБНХ-ноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, 3 хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирэхээр болоод байгаа ажээ.
Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Алжир улсын Алжир хотод болох Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн, 15-17-ний өдрүүдэд Серби улсын Сержанин хотод болох Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс тус бүр 36 нийт 72 олимпийн эрх олгоно, дээрх хоёр тэмцээнээс олимпийн эрх авсан бөхчүүд манай улсад ирэхгүй.
Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 46 олимпийн эрх олгоно.
Ирэх сард манайд олимпийн эрх олгох тэмцээн болно
2016-03-30 12:56:00