8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа

2016-04-01 15:42:00

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Сингхийг хожин олимпийн эрхээ авлаа. Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангаад байсан Г.Ган-Эрдэнэ өчигдөр Узбекистаны Хасанбой Дусматовт ялагдсан юм.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zew
chi shvv.nytgiin dvv
2016/04/09 103.17.108.42