7o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Мөнгөндалай дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа

2015-11-24 10:48:00

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд тэрээр 136 хоногийн турш 5000 орчим км зам туулан өнөөдөр гэртээ ирж байна. Ингэснээр 2 жилийн хугацаанд дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа.  Тэрээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг хүрэлцэн ирж буй нь энэ юм. Түүний аялал ийнхүү амжилттай өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэж байна.

Түүний явсан газар бүрт МЗХ-ны салбар холбооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлж байсан юм. Аялах хугацаанд нь өлсөж цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирч байсан хэдий ч чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Ч. Мөнгөдалай Монгол түмэндээ батлан харуулж чадлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment