8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг ноцтой мэдэгдэл хийж, "Херо интертаймент"-ээс П.Анужинд сануулга өгсөн өдөр

2016-04-04 18:59:00

Шинэхэн долоо хоногийн мэнд. Өнөөдрийн ажил үйлс тань бүтэмжтэй биз дээ. Завгүй уншигчиддаа хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон малчны хотонд төлийн дуу цангинах нь үгээр зүйрлэмгүй сайхан амьд хөгжмийн эгшиг мэт. Гэвч хаврын улирал, тэр тусмаа мал төллөх үе бол малчдын тэсвэр, тэвчээрийг шалгадаг хатуухан цаг байдаг. Гэвч малчид маань улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн авсан таатай мэдээлэлээр өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна.  Нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээлэл байна. Ингээд шинэ, содон мэдээлэлээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

АТГ-ын дараагийн "бай" хэн бэ

Дөрвөн жилдээ нэг болдог чухал сонгууль тун удахгүй хоёр сарын дараа болох гэж байна. Сонгууль дөхөж амьгүй байсан улс төр сэргэж, хөдөлгөөнд ороод эхэлсэн. Сонгууль ойртохын хэрээр АТГ авилга, мөнгө идсэн уусан хүмүүсийг ээлж дараалан намнаж эхэлсэн. Энэхүү баривчилгаа сонгууль дөхөх тусам улам ширүүсэх шинжтэй болоод байна. Тодруулж хэлэхэд өнгөрсөн аравдугаар сараас эхлээд баривчилгаа эхэлсэн байдаг.

Б.Батзаяаг гэрээс нь баривчилж байв

2015 оны аравдугаар сарын 31-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс баривчилсан байдаг. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байдаг юм. Түүнийг өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Мөн эл хэрэгт холбогдуулан  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан билээ. Тэднийг Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах хэргээр саатуулсан, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон

Г.Шийлэгдамбыг АТГ-аас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан

2015 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан. Түүнтэй хамт хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн талаар мэдээлэл гарч байсан.  Г.Шийлэгдамбыг баривчласнаас хойш хоёр хоногийн дараа  ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилан шалгаж эхэлсэн. Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж үзнэ үү.

Н.Алтанхуяг : Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж   “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон гээд, нэр цохон хэлсэн юм. Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм.Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд  Ерөнхийлөгч хариу өгчээ. Тэрбээр "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэж twitter хуудсандаа бичсэн байна.

Л.Гансүх хорихоос ерөнхийлөгчид хандан захидал илгээлээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр ял сонсоод байгаа Л. Гансүх Ерөнхийлөгчид хандан захидал илгээлээ. Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

 Тэгвэл Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичжээ. Тэрбээр захидалдаа 

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГ-ын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн атг, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон Түүгээр ч зогсохгүй ЗГазар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья.

Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгэгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн Л.Гансүх 2016.03.30

"Херо интертаймент"-ээс П.Анужинд сануулга өглөө

"Херо интертаймент"-ээс алдагдсан бичлэгийн дуулиан намжихгүй, үргэлжилсээр байна. Тэд сүүлдээ нэг нэгнээ хардаж байгаа талаах нуулгүй хэлсэн.  Энэ асуудалд Херогийнхныг хардаж буйгаа нэвтрүүлэгч П.Анужин илэрхийлсэн. Тэр энэ талаараа "Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл Херо энтертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Тэгвэл хамтран ажиллагсадаа хардсан П.Анужингийн мэдэгдэлд "Херо интертаймэнт"-ийнхэн хариу барьжээ. Тэд хамтдаа хийж бүтээснээ ганц өөрийнх юм шиг өмчлөх нь зүйд нийцэхгүйг сануулсан байна. Нэрийг нь бичээгүй ч энэхүү мэдэгдэл П.Анужинг чиглэсэн гэдэг нь илэрхий аж.

"Херо интертаймент"-ийн мэдэгдэлийг энд дарж үзнэ үү.

Гэр оронгүй иргэдэд үнэгүй хоол цай өгдөг буянтан

Хүмүүн бид чинь энэ хорвоод хэзээ үхэхэээ мэдэхгүй ч мөнх амьдрах юм шиг л аашилдаг. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо дээр нүгэл үйлдэж эдийг хураах нь элбэг. Гудамжинд нэг л удаа таарах хүнтэйгээ бид дахин хэзээ таарахаа мэдэхгүй тааварлашгүй ертөнцөд амьдарч байна. Цаг хугацаатай уралдсан, уралцсан амьдралд маргааш үүрд байх, магадгүй мөнх амьдрах мэтээр сэтгэж өнгө мөнгөний араас хөөцөлдсөн өнгө үнэргүй амьдрал хөвөрсөөр.

Их хотын гудамжийг өдөр бүр цэвэрлэж шуудай үүрч алхах халтар хувцастаны дэргэдүүр хамраа чимхэж хялайн  өнгөрдөг нь арван хүний ес нь. Гэвч тэд бол хэний ч халаас руу өнгийж гэм хийгээгүй хотыг цэвэрлэгчид.  Аливаа  хүний сэтгэл рүү нь  өнгийхөөсөө өмнө гаднаас дүгнэдэг нь хүмүүний нэгэн алдаа  ч гэмээр. Магадгүй шуудай үүрч хоёр хөлөөрөө хорвоог туулж, хотыг тамгалж яваа эдгээр хүмүүс дотор, арьс нөмөрсөн араатан ч бий алдрын зэрэгт хүрсэн эрдэмтэн ч бий.

 Гэвч тэд яагаад чухам ийм амьдралыг сонгосон шалтгаан нь харин янз бүр.Гагцхүү тэдэнд туслаж гар сунгахаасаа илүү нийгмийн хог шаар гэж үзэн эдгээр хүмүүсээр Монгол илүүдэж байгаа мэтээр ярих хүн элбэг. Цөөхөн Монголчууд дотроосоо тэдний сэтгэл рүү өнгийж харц руу нь ширтсэн хэд бол.?  

Тэгвэл “Амьдрал сайхан” булангаараа гэр оронгүй иргэдэд халуун сэтгэлээ сунгаж тэднийг өдөр бүр тасралтгүй халуун шөл, цайгаар үнэгүй үйлчилдэг цагаан сэтгэлтэй буянтаныг энэ удаад ярилцлагынхаа хойморт урилаа. Нойрхой хувцастай халтар царайтай хүмүүст хоол хийж үйлчлэх нь битгий хэл тэдэн рүү дөхөх хүн ч цөөхөн энэ нийгэмд цагаан сүү шиг ариухан сэтгэлтэй эрхэм хүмүүнтэй ийнхүү ярилцлаа. Түүний үг бүрийн араас бусдыг хайрласан, өрөвдсөн , энхрийлсэн үг ундраастай.

- Сайхан хаваржиж байна уу?  Тө өөрийгөө танилцуулна уу?

Намайг Самдангийн Дуламсүрэн гэдэг. Би одоо 61 настай. Увс аймгийн Малчин сумын хүн лдээ. Эхээсээ долуулаа. Нутгаасаа 1973 онд наймдугаар ангиа төгсөөд л гарсан, тэрнээс хойш нутагтаа цөөхөн очиж дээ. Одоо эгч нь Улаанбаатар хотод нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.

- Гэр бүлийнхээ хүний талаар яривал. Анх хэдэн онд танилцаж байв?

Манай нөхрийг Цээхээ гэдэг.  Бид хоёр 1984 онд танилцаад гэр бүл болсон. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй сайхан л амьдарч байна. Нөхөр маань одоо миний ажиллаж байгаа газар харуулаар ажилладаг юм.

- Нэлээн эрт нутгаасаа гарчээ. Энд ирээд та ямар ажил хийж байв?

Ер нь би олон газар ажиллаж байгаагүй. Насаараа л оёдолчин хийсэн хүн. Оёдлын үйлдвэрт 32 жил ажилласан. Сүүлийн 20 жил нь оёдлын үйлдвэрийн нэгдэлд мастераар ажиллаж байсан.

- Та одоо гэр оронгүй иргэдийг үнэ төлбөргүй хооллодог юм байна. Анх яагаад энд ажиллах болов?

Би одоо эх хөлөгний уламжлалыг хадгалах төвийн харъяа "Бодь зул" ТББ-ын дэргэдэх  зорилтот бүлгийн хүмүүсийг үнэгүй хооллодог халуун шөлний газарт тогоочоор ажиллаж байна. Энэ газар 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж гэр оронгүй иргэдийг хооллосоор ирсэн. Ажлын таван өдөр эдгээрт хүмүүст халуун хоол цайгаар үйлчилж байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Өнөөдрийн үйл явдалыг цөөн үгээр:

-Сүүлийн өдрүүдэд ТББ-уудын үйл ажиллагаа идэвхжээд байна. Өдөр алгасахгүй эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болох боллоо. Өнөөдөр  Ялалтын талбайд Монголоо аврах хөдөлгөөний “Монголоо аваръя” жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид “Ард түмэн хөдлөхөөс өөр аргагүйд хүрээд байна шүү дээ. Сая л гэхэд цөмийн хаягдлыг газар нутагт минь булшлах гэж байна. Бид тэмцэх ёстой” хэмээн ярьж байна.

- МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн урлагийн тайзнаа дуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Фэнүүддээ үргэлж уран бүтээлийн бэлгээ барьдаг поп хатагтай энэ жил ганзага дүүрэн байна. Өнөөдөр Поп хатагтай Б. Сарантуяа   сэтгүүлчидтэй халуун дулаан яриа өрнүүлэн , уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа. Өнгөрсөн жил Поп хатагтай Б. Сарантуяа  Сэхүүн салхи тоглолтоо төрсөн өдрөөрөө фэнүүддээ зориулж бэлэг барьж байсан бол энэ сарын 19, 20 нд өөрийнхөө төрсөн өдрийн тоглолтыг хийх гэж байна.

- “Мүүнчдийг илчиллээ” хэмээн нэг хэсэг шуугианы эзэн болсон “Цэнхэр үст” Цэрэнг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Цэрэнд  бусдыг гүтгэсэн хэргээр эрүү үүсгэсэн байна.   БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын гомдол гаргаж нэр төрөө цэвэрлэнэ хэмээн урд нь хэвлэлийн хурал хийж байхдаа мэдэгдэж байсан. Б.Насанбаярын гомдолоор Цэнхэр үст” Цэрэнг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.  Үүнтэй холбоотойгоор Цэрэнг хамгаалах "Мүүнийн эсрэг нэгдэцгээе" хэмээх хандивын аян хүртэл өрнөж байгаа аж.

- Өртөө уран сайхны кино энэ сарын 8 нд Тэнгис , Хүннү , Гэгээнтэн , Соёмбо кино театруудад нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий найруулагчаар Б. Чингүүн ажилласан ба энэ кино нь долоо дахь бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн бүтээл юм. Жүжигчиг хариуцсан найруулагчаар Д.Бямбацогт ажилласан бөгөөд, давхар уг кинонд жүжигчнээр  ажилласан байна. Киноны гол дүрүүдэд Б. Батзаяа , Б. Хулан тоглосон бөгөөд энэхүү кино нь 18-р зууны хайр дурлал , тэдэнд тохиолдсон олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулхыг харуулах төдийгүй өөр хувь тавилан , өөр  нөхцөл байдлын тухай өгүүлэх  онц сонирхолтой кино юм. Киноны дуу болох “Алсад Ойрхон” дууг МУГЖ Б. Сарантуяа дууг амилуулсан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Altanhyagaa chi uuruu jinhen hahuulchin gar shuudee. Chinii hj bgaa ajil chin songuuld ursulduj hahuulaa tsaash ni urgeljluuleh l ajil bna daa
2016/04/04 103.17.108.42
altalkhyag lalar boloh heregtei eeree echneen er tavichahaad odoo bitgii hutsaad bai.gomo tsarailchihaad
2016/04/04 103.17.108.42