8o
Улаанбаатар хот
mobile menu

ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2015-07-21 10:08:00

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатараар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд боллоо. 

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг тамирчдыг олимпийн наадамд амжилттай бэлтгэн оролцуулах “Рио-2016” хөтөлбөрийг хэлэлцэн дэмжиж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад  танилцуулахаар боллоо.

Хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний шигшээ баг тамирчдыг 2016 оны зуны олимпийн наадамд амжилттай бэлтгэн оролцуулахад шаардлагатай зорилго, зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн тогтлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл