ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд Монгол Улс, ОХУ, ӨМӨЗО-ны 2200 тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын нийслэл, аймаг, дүүргээс шалгарсан өсвөрийн шигшээ багийн 120 гаруй тамирчин хүүхдүүд тус наадамд өрсөлдөж нийт 71 медаль хүртлээ.
Үүнд:
-Жүдо бөх 7 Алт 7 мөнгө 6 хүрэл
-Хөнгөн атлетик 7 Алт 7 мөнгө 7 хүрэл
-Бокс 2 Алт 1 мөнгө 7 хүрэл
-Хөл бөмбөг Мөнгөн медаль
-Шатар Хүрэл медаль
-Ширээний теннис 3 мөнгө 2 хүрэл
-Чөлөөт бөх 4 Алт 2 мөнгө 7 хүрэл
-Волейбол Шагналт 4-р байр
-Байт харваа Шагналт 4-р байр
Олон улсын хүүхдийн спортын VI наадамд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар оролцож, наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын баг тамирчдаа төлөөлөн баяр хүргэж үг хэллээ. Тус наадмын үеэр 3 улсын спортын салбарын удирдлагуудын уулзалт болж хүүхдийн спортын VII наадмыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцож 2016 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод 3 улсын төлөөлөгч нарын уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө
Олон улсын хүүхдийн спортын VI наадмын хаалтын үеэр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс тус наадамд оролцсон бүх тамирчин хүүхдүүдэд амжилт хүсээд 3 УЛСЫН БАТ НАЙРАМДАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА хэмээн онцлон хэлээд Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарт гардуулан өглөө.
Ирээдүйн Олимпийн аваргууддаа спортын амжилт хүсье.