8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Отгон чуулган нээлтээ хийж, Б.Насанбаярыг АТГ шалгаж эхэлсэн өдөр

2016-04-05 18:55:00

Ирж яваа цаг цаанаа л нэг сайхан. Алтан нар дулаан цацрагаараа хүн бүрийг ээж, налгар сайхан Монгол оронд минь дэлгэр цаг нэгэнт иржээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, буянт сүргийн тоо түм бумаар үржиж байна.
Хөдөөний бор хүү хурга, ишигтэйгээ наадан гүйхэд, өвгөд хөгшид баярлан үрсээ харан мишээж сууна.  Энэ жилийн хувьд дөрвөн жилийн мөчлөгтэй чухал сонгуулийн жил байх болноо.  Монгол төр цэвэршиж магнай тэнийх цаг ирсэнийг хүүхэд хөгшидгүй ярьж, дүгнэлтээ хийж байна. Энэ тэндгүй улс төржиж, нам доторхи сөргөлдөөн илүү хурцдах шинжтэй. Монголын нэгэн өдөр ийнхүү өнгөрч, мишээх наран цацарсаар маргааш айлчлан ирнэ. Өнөөдрийн онцлох мэдээлэлүүдээ хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Ээлжит чуулганаар албан ёсоор хэлэлцэх 12 асуудал бий. Гэхдээ эдгээрээс гадна татварын багц хуулиудын шинэчлэл хүлээлт үүсгэж буй. Түүнчлэн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсон цөмийн энергитэй холбоотой конвенц, протоколуудыг ч хэлэлцэх байх. Дээрээс нь эрх баригчид Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барихаар болоод байсан. Энэ хүрээнд жагсаалтын 28-аас 8-ыг нь хасч, нийслэлийн тойргуудад хуваарилахаар төлөвлөж байгаа юм. Хэрвээ энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцээд эхэлбэл, улс төрд жинхэнэ “гал гарах” биз ээ.

Гаалийнхан авилгалын хэрэгт ар араасаа ачигдаж эхэллээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард АТГ-аас Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан, Замын-Үүд дэх гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат нарыг авлигын хэргээр саатуулж байсан. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байв. Тухайн үедээ С.Насанбат гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхийг ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж мэдүүлж нэлээд шуугиан дэгдээж байсан.

Мөн түүний дараагаар ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтохыг баривчилж, цагдан хорьж байсан. Түүнийг Улаанбаатарын гаалийн газар, Замын-Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагчийг томилохдоо авлига авсан гэж сэжиглэж саатуулж байсан. Тэдний авилга хээл хахуулийн хэрэг өнөөдөр ч тасраагүй үргэлжилж байна. АТГ өнгөрсөн долоо хоногт Замын Үүд дахь Гаалийн газарт тусгай ажиллагаа явуулж бараг бүх ажилтаныг сэжигтэнээр татан шалгаж эхэлсэн байна. Бидэнд олдсон мэдээлэлээр энэ хэсгийн 14 байцаагчийг АТГ саатуулан шалгаж байгаа аж. Тэдний авилгын хэрэг Замын-Үүдийнхнээр дуусахгүй бололтой.

Гааль татварын ерөнхий газрын дарга Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулууныг АТГ-аас гуравдугаар сарын 30-ны өдөр баривчилсан байна. эрбээр бусдаас хээл хахууль авч байгаад баригдсан байна. Тус хэрэгт холбогдуулан гаалийн улсын ахлах байцаагч нараас мэдүүлэг тайлбар авч байгаа аж.  Авилга албан  тушаалын судалгаагаар авилга хамгийн их байдаг газрын нэгээр гаалийн байгууллага эхний хэдэд байнга ордог. Гаалийн найман байцаагчийг АТГ шалгаж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

С.Ганбаатар: Гэр минь шатсан ч амьдарлаа ахин босгож байна

Их хотыг бараадагсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Монгол орны зах хязгаар бүрээс ажиллаж хөдөлмөрлөж, сайхан амьдрах гэсэн зорилго өвөртлөгсөд жингийн цуваа адил тасралтгүй хөвөрсөөр.. Харин тэдний хэд нь ажиллаж сайхан амьдралд хүрч байна вэ? Сая хол давсан хүн амтай хотод хийх ажил олон гэж ярих боловч: нутгаасаа гарч хөдөлмөрлөхөөр ирсэн ч хөл алдаж буцах замгүй болсон залуус бишгүй олон. Сайхан амьдралд хүрэх гэсэн ч сэтгэлийн хат дутсан нэг нь ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэхийн эрхээр сав лааз түүж, бор хоногйиг өнгөрөөх хатуухан хувь тавилантай золгоно.

Харин энэ замыг сонгохоос татгалзсан нэг нь  өөрийнхөө амьдралыг өөд татахын тулд шүд зуун урагшилна. Яг л эдгээр хүмүүс шиг хөлсөө урсган олсон хэдхэн төгрөгөө чамлалгүй атгаж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч яваа олон хүний нэгэн төлөөлөл бол Самбуунямын Ганбаатар. Түүний амьдрал шулуун дардан байгаагүй аж. Хэлж биш хийсч ирдэг гал түймрийн аюул тэдний гэр бүлийг нөмөрч , олон жил хөдөлмөрлөж олж хураасан бүхнээ хормын төдийд  галын аюулд алдсан ч амьдралд бууж өгөлгүй элэг бүтэн үлдсэндээ талархаж, амьдралаа эхнээс нь босгохын төлөө тэрээр мэрийж явна. Ахад нь хийгээгүй ажил гэж байхгүй ээ. Хамгийн сүүлд гурван ч барилгад ажиллаж цалингаа авч чадсангүй. Адаг сүүлд ньХэзээ цалинг өгөх бол гэж харж суулгүйгээр өөрийн боломжоо ашиглаад гудамжинд ийнхүү гутал засаж байна даа гэж тэрээр ярилаа. Түүнтэй ажил амьдралынх нь талаар  ийнхүү хуучилсанаа хүргье.

- Сайхан хаваржиж байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Самбуунямын Ганбаатар гэдэг. Би Төв аймгийн уугуул хүн.Эхээсээ дөрвүүлээ, дороо гурван дүүтэй л дээ. Анх 1992 онд хотын хүн болохоор нутгаасаа гарч байлаа. Энд ирээд эрчим хүчний “Оч” гэдэг хувийн сургуульд цахилгаанчинаар төгссөн.

- Гэр бүлийнхээ талаар танилцуулбал. Эхнэртэйгээ хэдэн онд танилцаж байв?

-Би ханьтайгаа 1995 онд танилцаж байсан. Тэр үед манай эхнэр Баянзүрхийн зах дээр наймаа хийдэг байсан. Одоо манайх хоёр охинтой. Бага охин маань ЕБС-д сурдаг. Харин том нь одоо их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурч байна. Эхнэр маань одоо ХӨСҮТ-д үйлчлэгчээр ажилладаг. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаярыг АТГ шалгаж эхэллээ

БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас уучлалт хүссэн байна. Тэрээр “Миний бие 2016 оны 3 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үедээ "Байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг эвлүүлснийг МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна. Тэр хүн үр хүүхэдгүй юм уу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү" гэж хэлсэн. Гэвч 2016 оны 3 сарын 12-ны өдөр иргэн Б.Энхбаяр фэйсбүүк сүлжээгээр эвлүүлсэн зураг түгээсэн үйлдлийг мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн ижил овог нэртэй УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярыг цацсан хэмээн андуурч олон нийтэд мэдээлсэндээ уучлал хүсч байна” гэжээ. Мөн үүнээс гадна Б.Насанбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.  Б.Насанбаярыг Мүүний шашны гаж урсгалын Монголд дэлгэрүүлсэн хүний нэг хэмээн Цэнхэр үст Цэрэн мэдэгдсэн. Харин түүний мэдээлэлийг өнөөдрийг хүртэл үгүйсгэж Б.Насанбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, Э.Цэрэндолгорыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон.

Тэгвэл Э.Цэрэндолгор Б.Насанбаярыг хардах тэмцэл үргэлжилсээр байна. Тэрээр түүнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргажээ. Эл  хүсэлтийг АТГ хүлээн авч, Б.Насанбаярыг хөрөнгө, орлоготой холбоотой зарим асуудлыг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгахаар болсон байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн "аархал"

Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг бол Монгол улсын УИХ-ын гишүүн,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа шуугиж байлаа. Тэр бүү хэл Баянгол дүүрэгт дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг тухай ярих нэг нь бий.  Үнэхээр С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийн эзэгнэжээ. Тиймдээ ч Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог бололтой.  Үүний томоохон баталгаа С.Эрдэнэ гишүүн  тойргоо хувьчилж авсан байна. Тэрээр хэзээний ийнхүү хаягтай барилгатай болсон талаар сошиал ертөнцөөр нэг шуугиж байна. 

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн  иргэдийг сугалаагаар сонгоно

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн  иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг 4-р сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм байна. 
Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн аж.

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг үгүйсгэж эхэллээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга,О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулсан талаар мэдээлэл гарч байна. Тус  намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ хэмээж байгаа Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулагдсан баттай мэдээлэл байхгүй байна. Тус намд урлаг, спорт, яруу найрагчид тэр ч бүү малчин гишүүд элсч УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэнэ. Тус намын гишүүд дотор нэр нь орсон зарим хүмүүс үгүйсгэж эхэллээ. Тодруулбал, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүн гэх А.Урангоо энэ талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  "Байгуулагдаагүй төрд баатар эрс, байгуулагдсан төрд багшлах мэргэд" хэрэгтэй гэдэг... Биеээ засаад гэрээ засах гэж яваа тогоо шиг том гэдэстэй, шинэ хүнээ хүлээж суугаа намайгаа энд оруулаад яахнав дээ... Би ямарч намын харьяалалгүй, өөрийгөө яая гэж байж улс төр гэж далдаганадаггүй, зүгээр л урдах ажлаа хийгээд явдаг бизнэсс эрхлэгч! Бас улс төр гээч зүйлийг академик түвшинд номын дууг нь сонссон хүн болохоор "гоомой" алхам огт хийхгүй! Энэ зүгээр л хүмүүсийг цуглуулаад тавьсан бололтой” гэсэн байна. Эдгээр хүмүүсийг нэрийг нийлүүлж хэн  шоу  хийж байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулсан гэдэг нь худлаа болж, хэн нэгний эвлүүлэг бололтой. 

Өнөөдрийн онцлох мэдээлэлүүдийг тоймлон хүргэлээ. 

Амьдралын тань агшин бүхэнд цэнгэл жаргал хүсье
Алсалж одох хором бүрт тань итгэл найдвар хүсье
Угтан ирэх цаг бүхэнд тань тэсвэр тэвчээр хүсье
Учран золгох өдөр бүхэнд тань гайхам бахдал хүсье

Маргаашийн тань ажилд амжилт хүсье

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Залуучууддаа ззайгаа тавиад өгсөн чинь төр нь ийм л боллоо шүүдээ юу бодож байна ядахдаа төрд гархаараа залуучууд нь амархан хөгширөх юм даа хө
2016/04/14 103.17.108.42
иргэн
Залуучууддаа ззайгаа тавиад өгсөн чинь төр нь ийм л боллоо шүүдээ юу бодож байна ядахдаа төрд гархаараа залуучууд нь амархан хөгширөх юм даа хө
2016/04/14 103.17.108.42
ИчЭЭЧ ЭЭ МАЛНУУДАА НЭРЭЭ СОЛЬЖ ХУДЛАА ЯРЬЖ ГУДРАХАА Л БОДОХ ЮМ АА ТА НАР ХӨГЖҮҮЛЭХ БАЙСАН БОЛ ХӨГЖИХӨӨР БОЛЛОО ШҮҮ ДЭЭ ОДОО ТА НАР ЧАДАХ УУ ...АМЖИХ УУ ЗАЛУУДАА УХААН ЧИНЬ ГҮЙЦЭЭГҮЙ
2016/04/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment