ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Улмаар түүний жинд сорилго тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгыг оролцуулахаар болсон.
Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчи Э.Цэндбаатар Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ Олимпийнн хороонд хүргүүллээ.
Э.Цэндбаатар "Энэ удаагийн Дэлхийн аваргаар өөрийгөө харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Бүсэд очиход нэг алхам ойртох юм. Би Дэлхийн аваргын алтан шаргал медалийг эх орондоо авчирмаар байна. 60 кг бол миний үндсэн жин. Рингэн дээр ямар тоглолт гаргадгаа би бүгдэд харуулмаар байна. Ялагч баймаар байна "гэлээ.