8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний ногоог муудахгүйгээр удаан хадгалах аргууд

2016-04-06 13:26:00

Авсан ногоогоо идэж амжаагаагүйн улмаас хаяхаас өөр аргагүй тохиолдолд их гардаг. Тэгвэл ногоог зөв хадгалснаар илчлэг байдлаа алдахгүйгээс гадна удаан  хадгалж болдог талаар хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Зөв хадгалах үндэс нь аль болох тариалангийн талбайтай ижил нөхцөлд хадгалах юм.

ТЭГВЭЛ ЯАЖ?


Энгийн темпратурт хадгалдаг Төмс, Лууван, Цагаан манжин Мөөг, Сонгино зэргийг Сонингийн цаасанд боож хадгалснаар муудах процесснь илт удааширдаг байна.Учир нь гэвэл цаас нь агаарыг сайн нэвтрүүлдэгээс гадна чийг даалгахгүй байх сайн талтай.Гялгар уут нь хүнсний ногооноос гарч буй чийгийг гадагшлуулж чаддаггүйн улмаас хүнсний ногоог норгож улмаар муудах гол шалтгааны нэг болгодог байна.

Хөргөчинд хадгалах ногоо


Нарийн ногоог хөргөчинд хадгалах ёстой ба хүнсний зориулалтын амсар нь битүү уутыг сонгох нь зүйтэй.Мөн аль болох босоо байдалаар нь хадгалах нь хадгалалтын горимын нэг чухал хэсэг юм.

Өргөст хэмхийг хэрхэн хадгалах вэ


Өргөст хэмх нь халуун болон усанд тэсвэргүй учир авсан  даруйдаа гадна хусыг нь арчин гялгар уутанд хийж хөргөчинд хадгалаарай.

Байцаа болон салатны навч зэрэг нь гол хэсгээсээ муудаж эхэлдэг тул гол хатуу хэсгийг зүсэн авч түүний оронд нь нойтон сальфитекхийн орхивол хадгалах хугацаань 7 хоногоор удаашрах болно. Мөн байцаа болон салатны навчнаас этиленхий ялгарч байдаг тул бусад ногоотой холилгүйгээр тусад нь гялгар уутанд хийж голыг доош харуулан хөргөчинд хадгалаарай. 

Хоолонд хэрэглэсэн тал хүнсний ногооны хэрчмэл хэсгийг заавал хоолны скочоор скочдох хэрэгтэй.Учир нь хэрчсэн хэсэг нь агаарт хүрэлцсэнээр хүнсний ногоо муудаж эхэлдэг.

Үүнээс гадна сүүлийн үед угаах төдийд хадгалах хугацаа уртсгадаг Цэвэрлэгч дун бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Цэвэрлэгч дунг дэлхийн олон улс орнууд Ногоо угаах шидэт нунтаг хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь хүнсний ногоондох химийн цацлага, нян бактерыг бүрэн арилгаж, хүнсний ногооны өөрийн дархлааг нь сайжируулснаар улмаар хадгалалтыг удаашруулдаг

Цэвэрлэгч дунг Байгалийн цэвэр дунгаас гаргаж авсан тул Хүний биед гаж нөлөөгүйБайгаль орчинд ээлтэй шидэт нунтаг хэмээн олны анхаарлын төвд байсаар байна.



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
2016/04/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment