8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн олимпод оролцох тамирчид хувцсаа гардан авлаа

2022-01-27 16:17:34

“Бээжин-2022” өвлийн олимпод цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх аваад буй

Тамирчид олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулав.

Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ. Монголын олимпын баг ирэх Даваа гарагт Бээжинг зорино.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment