8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчин буюу ХӨСҮТ-ийн хүнд суртал

2016-04-08 08:55:00

Манай улс улаанбурхангүй орноор тодотгогдож батламж хүртэл гардаж авсан үе саяхан. Гэвч өнгөрөгч оноос улаанбурханы тохиолдол дахин бүртгэгдсэнээр энэ өвчин салхи мэт тархаж одоо аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна. Улаанбурхан өвчний дэгдэлт хэт их байгаагаас ХӨСҮТөв ачааллахаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ талаарх мэдээллийг авахаар ХӨСҮТ-ийг зорилоо. ХӨСҮТ-ийн амбулатораар үйлчлүүлж байгаа хүмүүс харьцангуй цөөн байлаа. Хичнээн хүн улаанбурхан өвчнөөр өвдсөн талаарх мэдээллийг авахаар бичиг баримтаа шалгуулж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанд очлоо. Эхлээд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А, Амбасэлмаатай уулзахад тэрээр: Энэ талаарх мэдээллийг би өгмөөргүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг  В.Байгалиас ав гэлээ. Сэтгүүлч би бээр цоожтой олон өрөөгөөр явсаны эцэст   Дархлаажуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч В.Байгальтай уулзаж өөрийн зорилгоо хэлсэн боловч тэрээр шилбэ татан, дургүйцэж их ажлын хажуугаар гэж цаараглалаа. Иргэдийн нөгөө гомдоллоод байдаг цагаан халаадат эмч нарын хүнд суртал сэтгүүлч намайг ч мөн тойрсонгүй. Ард иргэд нь олон зуугаараа улаан бурхан өвчинөөр өвдчихөөд байхад урьдчилан сэргийлүүлэх, мэдээлэл өгөх үүрэгтэй ч түмэнд гаргадаг хямсгар зангаа ч надаас нуусангүй. Улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг иргэддээ хүргэхийг зорьсон би бээр түүнээс удаан хүссэний эцэст цөөхөн асуултанд ийнхүү хариулт авлаа.

- Сайн байна уу? Монголд өнгөрсөн оны 3 сараас улаанбурхан өвчин дахин бүртгэгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар хичнээн хүнд энэ өвчний шинж тэмдэг илрээд байна вэ?

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14400 гаруй тохиодол бүртгэгдээд байна. Насны ангилалаар нь авч үзвэл дийлэнхдээ 0-8 сартай хүүхдүүд байна. Энэ нь вакцины товлолын нас нь болоогүй хүүхдүүд их өртөж байна гэж ойлгож болно. Мөн нийт өвчлөгсдийн 18-30 насныхан 60 хувийг эзэлж байна. Монголын бүх аймаг есөн дүүрэгт улаанбурхан өвчин тархаад байна.

Нэг л эмчийн чин сэтгэлийн халуун үгээр олон хүн эдгэж болох бол нэг эмчийн цаг алдсан хүнд суртлаас алтан амь үнэгүйдэж мэднэ.

-ХӨСҮТ-ийн ачаалал хэр байна? Өдөрт хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

 Мэдээж улаанбурхан өвчний тархалт их байгаа юм чинь ачаалал их л байж таарна шдээ. Одоогийн байдлаар байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин илүү ачаалалтай байна. Ачаалал их байгаагаас нэг орон дээр хоёр ч хүн хэвтэн эмчлүүлж байна. Дийлэнх нь хөнгөн учраас гэрээр нь эмчилж байгаа. Улаанбурхан өвчин нь хүндэрсэн заавал хэвтэх шаардлагатай гэсэн хүмүүсийг хүлээн авч байна. Өдөрт 50-70 хүнийг авч хэвтүүлж байна.

- Иргэд улаанбурхан өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

Амьсгалын замын өвчин учраас иргэд өөрөө өөрийгөө л хамгаалах хэрэгтэй. Товлолын дагуу хүүхдүүдээ вакцинд сайн хамруулах. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. Мөн гадуур гарахдаа маск тогтмол зүүж явах бага насны хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх нь чухал. 

Түүнээс авсан товч хариулт энэ. Мэдээж сэтгүүлч би бээр түүнээс олон асуултын хариултыг авахыг хүссэн боловч түүнийг удаан цаараглуулж, дургүйцлийг нь төрүүлэхийг    хүссэнгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгийн адилаар нэг л хүний зан чанараар ХӨСҮТ-ийнхнийг дүгнэж болмоор. Ард түмнийхээ үхэх амьдрахыг шийддэг эмч нар өвчтөнөө угтаж аван инээмсэглэж сайхан сэтгэгдэлтэй үдэх атал амнаасаа унагах үгээ харамлаж, сэтгэлээсээ гүйцэтгэх ажлаа оромдсоор. Хичнээн хүн энэ эмчээс улаан бурханаас сэргийлэх зөвөлгөө авч, эмчилгээ хийлгэхийн тулд шилбэ татсан харц, ширүүн хэлсэн үгэнд нь цавчуулах бол гэсэн бодол эргэлдэнэ. Нэг л эмчийн чин сэтгэлийн халуун үгээр олон хүн эдгэж болох бол нэг эмчийн цаг алдсан хүнд суртлаас алтан амь үнэгүйдэж мэднэ.

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар хэдхэн зөвлөгөөг хүргэхдээ цаараглаж байгаа тангараг өргөсөн эмч нар хэдэн сая хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө хэрхэн ямархан сэтгэлээр ханддаг болдоо? гэсэн бодол төрсөнөө нуух юун.  Гартаа атгасан хэдэн цаасгүй нэг нь эмч нарыг царайчилж аргыг нь олж ядан ар өврөөр нь гүйдэг “ялгаварлан гадуурхалалт” эрүүл мэндийн салбарт үүрлээ юу даа.

Улаанбурхан өвчин нь цаг үеэ алдвал амь насанд хүрэх хэмжээний аюулт өвчин бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр л гэхэд Дархан-Уул аймагт гарсан улаанбурхан өвчний улмаас гурван хүүхэд амиа алдсан байна. Улс орны хэмжээнд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аян явагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Засгийн газрын нөөц сангаас 948,3 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм. Ингээд уншигч та бүхэндээ улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг http://chemn.moh.gov.mn-ээс авсанаа хүргье. Уншигч та энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Танд эрүүл энхийг хүсье

"Улаанбурхан өвчнөөс сэргийлье" зөвлөмж зөвлөгөө

Эмнэлзүйн тодорхойлолт:

Дараах шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдлыг бүртгэнэ.

  •  Бүх насны
  •   Халуунтай
  •   Гүвдрүүт тууралттай
  •   Ханиалгасан, нус гоожсон болон нүд улайсан тохиолдол эсвэл
  •   Улаанбурхан өвчний сэжигтэй бүх тохиолдол

 Халдварын үүсгэгч:Улаанбурханы вирус-морбилло вирусын группд багтдаг.

Халдварын эх уурхай:Өвчтэй хүн

 Халдвар дамжих зам, нөлөөлөх хүчин зүйл:Агаар дуслын замаар халдварлана. Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг юм.

Халдварын нууц үе:Дунджаар 9-11 хоног, 21 хоног хүртэл уртасч болно.

Халдвартай байх хугацаа:Нууц үе эхлэхээс арай өмнө үеэс тууралт гарснаас хойш 4 хоногийн дотор.

 Хавьтал:Хүний бие улаанбурхан өвчний халдвар дамжих нөхцөл бүрдсэн тохиолдолд өвчтэй хүнээс ойр орчинд байгаа эрүүл хүнд улаанбурханы вирусээр бохирлогдсон агаараар халдвар дамжихыг хавьтал гэнэ.

Урьдчилан сэргийлэх, голомтонд авах халдвар эсэргүүцэх арга хэмжээ:

А.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

  • Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулна
  • Тухайн үед дархлаажуулалтын эсрэг заалтаар хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулна.
  • Улаанбурханаар өвчилсөн өвчтөнтэй хавьтал болсноос хойш 6 хоногийн дотор дархлаажуулалтын эсрэг заалттай хүнд иммуноглобулинаар дархлаажуулна.

Б. Голомтонд авах халдвар эсэргүүцэх арга хэмжээ

Ø  Мэдээлэл: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг харъяа Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-д яаралтай мэдээлнэ.

Ø  Илрүүлэлт: Улаанбурхан өвчний сэжигтэй өвчтөнөөс хоорондоо 14 хоногийн зайтай хос ийлдэс авч ХӨСҮТ-ийн Улаанбурханы үндэсний лавлагаа лабораторт ирүүлнэ.

Ø  Тусгаарлалт: Өвчтөнийг яаралтай тусгаарлан, эмнэлэгт хэвтүүлнэ.

Ø  Халдваргүйтгэл:  Байнгын болон эцсийн халдваргүйтгэлийг хийнэ.

Ø  Хөл хорио: Өвчтөнтэй хавьтал болсон улаанбурханаар өвчлөөгүй, улаанбурханаас сэргийлэх тарилга тариулаагүй хүнийг хавьтал болсоноос эхлэн 10 хоног гэрт тусгаарлаж, өрхийн эмчийн хяналт тогтооно.

Ø  Хавьтагсдыг дархлаажуулах:

1.    Өвчөнтэй хавьтал болсон улаанбурханаар өвчлөөгүй, улаанбурханаас сэргийлэх тарилга тариулаагүй хүүхдийн судалгааг гаргаж, улаанбурханаас сэргийлэх тарилгыг тархвар судлалын заалтаар яаралтай тарина.

2.    Өвчлөл гарсан нутаг дэвсгэрийн хүүхдийн дунд улаанбурханы эсрэг тарилга хийгдсэн байдлыг шалгаж, тарилгад хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ба нэмэлт дархлаажуулалт хийх асуудлыг шийдвэрлэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unshigch
ali ch emneleg bvgd hvnd surtal gar harsan emch nar
2016/04/08 103.17.108.42
Bugd adilxan
Mongolchuud barag bugd iim xund surtaltai
2016/04/08 103.17.108.42
Угаасаа л тангараг өргөсөн атлаа эмч нар хүний гар хардаг болсон яаж энэ нийгэмд хэндээ найдаж амьдарнаа
2016/04/08 103.17.108.42