8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Х.Баттулгыг "баривчлах" ажиллагаа хойшлогдож, ”Цагаан хуаран” хотхоны фасад нурж унасан өдөр

2016-04-11 20:41:00

Өнөөдөр үдээс хойш улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийг болон жирийн иргэдийг ч түгшээсэн нэгэн өдөр болж өнгөрлөө. Одоогоос 13 жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газар Л.Гүндалайг онгоцны буудал дээр баривчилж, эрхэм гишүүн шалан дээр тэрий хадан унаж, мөрдөн байцаагчийг чирээд онгоц руу гүйж байсан талаар мэдээлэл гарч байсан. Үүний дараа 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулан баривчилж байв. Монголын улс төрийн түүхэнд тохиолдож байгаагүй дуулиант баривчилгаа  Л.Гүндалай, Н.Энхбаяр нарт тохиолдож байсан. Тэгвэл энэ үйл явдал УИХ-ын Баттулга дээр давтагдах шахлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН ээлжит хурлаа Их тэнгэрийн аманд хийж, ойлголцолд хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл нэг ч өдөр  өнгөрөөгүй байхад шалгах, баривчлах хорих асуудал шуугиан дэгдээлээ. Энэ мэдээлэлийг авсан иргэд Баянгол зочид буудлын үүдэнд цуглаж багагүй эсэргүүцэл илэрхийллээ. Энэ бүхний эцэст Баялгийн хувь, Түмэн хишигтэн гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийж хоёр хайрцаг бичиг баримт авч явсанаар энэ асуудал намжив. Гэхдээ энэ бүхэн зүгээр нэг санхүүгийн шалгалт уу, эсвэл Х.Баттулгын баривчилгаа хойшлогдсон уу гэдгийг цаг хугацаа харуулана биз ээ. 

Энэ бүх мэдээлэлийг багтаасан Монголын нэг өдрийн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Х.Баттулга: Үүнийг захиалсан эзэд нь тун удахгүй тодорхой болох байх

Өнөөдөр Баянгол зочид буудалд байрлах УИХ-ын гишүүний өрөөнд ЦЕГ-аас санхүүгийн шалгалт багагүй асуудал үүсгэлээ. Дөнгөж сая Х.Баттулга хийгээд Л.Эрдэнэчимэг гишүүн нар гарч ирлээ. Х.Баттулга гишүүн гарч ирээд “Ийм явдал болж байгаад харамсаж байна. Манай өмгөөлөгчтэй өчигдөр өглөө ярьсан гэсэн. Баялгийн хувь, Түмэн хишигтэн гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Гэсэн ч тусгай хүчнийхэнтэй ирсэн. Тусгайгийн хүчний ажилчдаа явуул, бөөн асуудал болох гээд байна. Хэвлэлийнхэн цуглаад байна гэж манай өмгөөлөгч хэлсэн. Төмөр замын гэх асуудлаар эхэлсэн хэрэг явсаар хувийн компани руу орж ирж байгаад харамсч байна. Үүнийг захиалсан эзэд нь тун удахгүй тодорхой болох байх” гэж хэлчээд буцаад орлоо.

Өнөөдөр өглөө 08.40 цагт Х.Баттулга гишүүний туслах эмэгтэйг баривчласан байна. Тус баривчилгаатай холбоотойгоор бичиг барим авч явсан байна. Энэ үеэр хамт байсан  Л.Эрдэнэчимэг "Тавантолгойтой л холбоотой зүйл болж байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүйгээр энэ асуудал цаашид үргэлжилж явсаар л байх болно. Энэ байдлаар үргэлжилбэл баривчилгаа явахаар байна. Бид хамт байсаны хүчинд ямар нэг баривчилгаа хийгдсэнгүй” гэсэн мэдээлэл өглөө. Маргааш өглөө энэ болсон үйл явдалын талаар Х.Баттулга гишүүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ гэв. Хоёрхон өдрийн өмнө мэдээлэл хийж, эвлэрч буцаад нэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл өнөөдөр өглөө бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа нэлээд ширүүн илэрхийлсэн байна. Тодруулбал, Х.Баттулга "Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно" гэж хэлсэн байна. Түүний энэ үгнээс харахад асуудал намжих биш улам хурцдах нь ойлгомжтой болоод ирэв. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа Х.Баттулга бүлгийн хуралдаан дээр хийсэн мэдэгдэлийн хариуг тэр дор нь хийж, том анхааруулга өглөө. 

 

О.Магнай: Т.Аюурсайхан, Н.Баганбанди нар нэг түрийвчтэй олигархи бүлэглэл

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан өөрийг нь онц ноцтойгоор гүтгэсэн учраас хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа тус байгууллагын ажилчдын 90 хувийг ажлаас нь чөлөөлсөн. Мөн НИК компанитай холбоотой асуудлаар шалгалт явуулж байсан хоёр байцаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байдаг " гэв. Энэ үеэр дараахь асуутад хариулт авлаа.

-Таныг их хэмжээний мөнгөний торгууль тавьчихаад шүүх дээр эвлэрдэг гэх мэдээллийг Т.Аюурсайханы зүгээс өгсөн. Түүний ярилцлага хэр үнэний ортой вэ?

-Миний ажлыг авсан Т.Аюурсайхан гэж нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэр гүтгэлгийн чанартай мэдээлэл явууллаа. Миний хувьд сонгууль ойртсон өдрүүдэд янз бүрийн асуудлаар мэдээлэл хийхийг хүссэнгүй. Гэхдээ илтэд гэмт хэргийн шинжтэй зүйлд гүтгэсэн учир тайлбар хийхээс өөр нөхцөлгүй боллоо.

Нэгдүгээрт, "НИК" компани дээр тавьсан торгуулийг хүчингүй болгосон асуудал байхгүй.  Өмнө нь манай шатахуун түгээх газрууд бензин дууссан гэх утгатай зарлал тавьдаг байсан. Үүнээс болж нийгмийн сэтгэлзүй бензин хэдэн төгрөгөөр ч хамаагүй худалдаж авах ёстой гэх бодолтой болдог.  Улмаар шатахуун түгээх станциуд  хэд хоногийн дараа 300-400 төгрөгөөр шатахууныхаа үнийг нэмдэг байсан.Тиймээс бид зохиомол хомсдол гэдэг зүйлээр анх удаа "НИК" ХХК-ийн эсрэг шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр ялсан. Гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр дээр тухайн тавьсан торгуулийг 92 болон дизель түлш дээр болго гэсэн Дээд шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлын хэсэг гаргасан байсан ч би ажлаа өгсөн. Гэтэл Т.Аюурсайхан гэж нөхөр тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас халсан.  Дараа нь "НИК" гэх яахын аргагүй монополь компанийг монополь биш гэх шийдвэрийг гаргасан. Ингэж "НИК"-ийг монополь биш болгочихоод миний тавьсан торгуулийг хүчингүй болгосон.

 -Та энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах уу?

-Яахын аргагүй энэ бүхэн миний нэр төрд халдсан асуудал. Би хуульчидтайгаа ярьж байгаад зохих байгууллагад хандана.

 -Тэгэхээр таны тавьсан торгуулийг Т.Аюурсайхан өөрөө хүчингүй болгосон хэрнээ өөрийг тань хүчингүй болгосон хэмээн ярьсан гэж гэж ойлгож болох уу?

-Яг тийм. "НИК"-ийн статусыг нь Т.Аюурсайхан  монополь биш болгочихоод хүчингүй болгосон.  Нэг зүйл хэлэхэд, Т.Аюурсайхан бол Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн туслахаар ажиллаж байсан. Харин "НИК" ХХК хуучин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэг гэж хүний хүүхдийн х нь эзэмшдэг компани. Ш.Отгонбилэгийн хувьд Н.Баганбандийн сайн найз байсан. Эд нар нэг түрийвчтэй олигархи бүлэглэл. Тэгвэл энэ нөхдүүд  нийлж, хуйвалдаж торгуулийг хүчингүй болгочихоод О.Магнай хүчингүй болгосон мэтээр ярьж байна. Ер нь намайг яаж ажилласныг Т.Аюурсайхан гэх намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Тиймээс намайг шалгахад ямарч  хаалт байхгүй. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

А.Эрдэнэбат, Д.Дагвадорж хоёрын хэн нь худалч вэ

Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат болон Их аварга Д.Дагвадорж хоёрын хооронд маргаан үүсч шүүхийн байгууллагад хандсан талаар мэдээлэл гарсан.  А.Эрдэнэбат Д.Дагвадоржид 10 сая ам.доллар залилуулсан бөгөөд шүүхийн байгууллагад хандсан байгаа аж.

Энэ талаар А.Эрдэнэбат хэлэхдээ: “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуан  жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа” гэв. Харин нь үүний хариуг Их аварга тэр дор нь хийсэн. Тэрбээр энэ талаар няцаалт мэдээлэл хийх үедээ “Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй. Би энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин байгаа юм” гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хоёр эрхэмийн хэн нь худалч вэ. Та дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Г.Уянга шинэ нам байгуулан ирэх сонгуульд хүч үзнэ

\Саяхан МҮАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ нам байгуулахаар болжээ. Г.Уянгыг хувьд шинэ нам байгуулан ирэх сонгуульд хүч үзэхээр болсон байна.

Тус нам нь “Эв нэгдлийн нам” гэх нэртэй байх бөгөөд УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн Л.Цог нар элсэнэ гэсэн мэдээлэл байна. Мөн эдгээр хүмүүсээс гадна УИХ-ын гишүүн Х.Баттулга тус намд элсэх мэдээлэл байна.

АН-ынхан хэвлэлээр нэгнээ муулахгүй байхаар тохиролцжээ

Өнгөрсөн амралтын өдөр АН их тэнгэрийн аманд эв зүйгээ ололцох хурлаа хийсэн. АН-ын доторх хагарал бутрал, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн асуудлаа хэлэлцэх чухал хуралдааны идэвх , ирц нэлээд өндөр байсан сурагтай. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн хэлж байгаагаар хуралд 35 гишүүн оролцохоос 30 гишүүн оролцсон байна. Үлдсэн таван гишүүний хувьд орон нутагт ажиллаж байгаа аж. Сонгууль дөхөж байгаа өнөө үед аль ч нам энхийн цагаан тагтаа мэт харагдах учиртай. Тэгвэл тус хуралдаанаар АН дотроо эв түнжинтэй байж  хэвлэл мэдээллээр нэгнээ буруутгасан хар мэдээлэл цацахгүй байхыг сануулсан байна. Гэвч тэдний тохиролцоо эсрэгээрээ эргэж, хэзээ ч эв нэгдэлтэй байж чадахгүйгээ батлан харууллаа. 

Хар тамхины хэрэгт холбогдсон 14 хүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатууллаа

Сүүлийн үед, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхины талаар өдөр бүр шахуу таагүй ноцтой мэдээллүүд гарах боллоо.  Хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүд гарч, их архидалтын дараах харанга дэлдэж байгаа нь анхаарал татах ноцтой асуудал мөн. Энэ нь зөвхөн өнөөдөр ярьж, мэдээлж байгаа асуудал биш бөгөөд 2000 оноос зохих хэмжээгээр эрч хүчээ авч, 2001-2005 онд хар тамхитай холбоотой хэргээр хэд хэдэн иргэн ял шийтгүүлж байсан. 2000 онд Монгол Улсын Засгийн газраас “Хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлан гаргасан боловч, хэрэгжүүлэлт нь хангалтгүй болсон. Өнөөдөр хар тамхи үндэсний аюулгүй байдал заналхийлж байна.Өнөөдрийн байдлаар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа 2000 гаруй залуус бий гэсэн албан бус тоо байдаг. Энэ бол зөвхөн шалгагдаж байгаа залуусын тоо. Харин Монгол Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон нийт 16 000 хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд их тоо юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол Улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т,Э нарын 14 хүнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд баривчилсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oligarhiin buleglel
tuhain huuliarn awsan ym.yadgiin.awch chadaagui bol hohi chin za.teneg maluud.how hutgahaas oor yu chaddag ym be muu lalaruud....
2016/04/15 103.17.108.42
oligarhiin buleglel
tuhain huuliarn awsan ym.yadgiin.awch chadaagui bol hohi chin za.teneg maluud.how hutgahaas oor yu chaddag ym be muu lalaruud....
2016/04/15 103.17.108.42
unshigch
Ene Battulga gishuun chin barigdaad iavahaa medsen eum shig huvtsaslasan baih shiv..
2016/04/13 103.17.108.42
УИХ-ын гишүүд цагдаагийн байгууллагад ажилаа хийх боломж өгөх хэрэгтэй байна. Бөөн бөөнөөрөө ирцгээгээд үзлэг байцаалтад саад болоод дараа нь хэрэг илрэхгүй байх нөхцлийг бүрдүүлээд байх юм. УИХ-ын гишүүд цагдаагийн байгууллагын ажилд хутгалдаж орсноос бо
2016/04/12 103.17.108.42
иргэн
Уянга мөнгөний үнэр авсан болтой үндсэн ажлаа хиймээр юм энэ тэнд хор найруулалцаад л явах болж... сонгууль дөхсөний шинж дээ ...
2016/04/12 103.17.108.42
иргэн
Баттулга улсаас маш их хэмжээний объект өмч хөрөнгө мөнгө гээд маш их хэмжээний юм хувьдаа завшсан даа ямар олон компани байгууллага объект бна харахад л илт байна. тэгэхэд нэг адуу хулгай хийсэн хүнийг яаж бна дэндүү юмаа цэвэрхэн нэртэй том хулгайч
2016/04/12 103.17.108.42
иргэн
Дарга нар шалгуулах болохоороо тэрий хадаж унаад л, энд тэндээс тэжээвэр хургануудаа дуудаад л сүржигнэчих юм даа. Монголд хуулийн засаглал байна уу? Жирийн ард 10000 төгрөг хулгайлаад 10 жил авч байхад 10,20, 100 тэрбум төгрөг хулгайлсан томчууд цагд
2016/04/12 103.17.108.42
Гана
Монголын төрийг атгаж байгаа АН-ын нөхөд минь дээ. Баттулга гэдэг хүний атганд та нар минь орчихсон юм биш үү. Хоёр хамсаатныг нь баривчилсны төлөө засгийн газрыг огцруулна гэж сүрдүүлж байгаа дархлагдсан хулгайчын өмнө Монголын төр намс хийж байгааг со
2016/04/12 103.17.108.42
Battulga said khun um bol yadaj costumtai ybaad alban ajlaa khundetgekh kheregtei shuu dee khaa saigui l khar malgai beltgeliin khubtsas mafia palitoonoosoo salakhgui um - Ard tumnii songoson* Turiin ner khundtei ajliig khundetgekhhui baina - Ene khubt
2016/04/12 103.17.108.42
Ebi umdundee chatsaga aldaj baikhshivdee. Battulgiig songuulid orolstuulakhgui baikh bukh l nukh suvee khaij baina daa. Elbegdorj ingekh tusam uuriigee mash sain taniulj baikhshivdee . Ard tumniig arai l kheterkhii basamjilj baina daa erunhiilegch guai
2016/04/12 103.17.108.42
zochin
Uyangyg demjij bna
2016/04/11 103.17.108.42
ZOCHIN
UYANGAA ODOO BOLI HKERUUL L HKAANA BNA TEND UYANGA, ERDENECHIMEG 2 CHADDAG UM BOL ARD TUMEND HKEREGTEI NEG CH GESEN ZUIL HKIMMER HKAIRAN 4 JIL...
2016/04/11 103.17.108.42