8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Батсайхан: ​Дэлхийн JCI Монголын JCI байгууллагад итгэл хүлээлгэж байна

2022-09-30 10:25:00

JCI Mongol 2007 оны Үндэсний Ерөнхийлөгч П.Батсайхантай ярилцлаа.

 

-JCI байгууллагын 25 жилийн ой тохиож байна. Та 2007 онд JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр ажилласан. Та анх JCI байгууллагатай хэрхэн танилцаж байсан бэ?

-JCI Монгол гэдэг байгууллагыг идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь л мэддэг байсан. Энэ байгууллагад миний найз нөхөд олон байдаг байлаа. 1998,1999 онуудад Оджаргал болон Одонтуяа гишүүн намайг тус байгууллагын гишүүн болохыг урьж байсан л даа. Гэвч тухайн үед цаг зав муу байснаас болоод тэгж их анхаарал хандуулаагүй. Харин 2003 оны Ерөнхийлөгчийн академид уригдан оролцоод, тэр жилийнхээ намар нь гишүүн болон элсэн байсан. Яг үнэндээ эхний жил би яг ямар байгууллага гэдгийг нь сайн мэдэж, ойлгож чадаагүй. Харин 2004 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд JCI Улаанбаатар Централ салбарын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн.

П.Батсайхан: ​Дэлхийн JCI Монголын JCI байгууллагад итгэл хүлээлгэж байна

-2005 онд та тус салбарынхаа Ерөнхийлөгчөөр ажилласан шүү дээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-2005 онд би Улаанбаатар Централ байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллах хүндтэй үүргийг хүлээсэн. Хамгийн гол нь надад маш сайн бага байсан. Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч бусад хороодын захиралууд гээд эрх хүчтэй олон залуусаар багаа бүрдүүлсэн. Тиймдээ ч тухайн жилийн Үндэсний байгууллагын болон салбар байгууллагуудын олон үйл ажиллагаанд шагнал авч, хамгийн идвэхтэй салбар байгууллагаар шалгарч байлаа. Тухайн үед манай салбар байгууллагад ажиллаж байсан олон залуус Үндэсний байгууллагын Ерөнхийлөгчөөр ажилласан. Үүнээс бид ямар хүчтэй баг байсныг харж болно.

-JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа та тус байгууллагыг олон улсад гаргах чухал алхамуудыг хийсэн шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-2007 онд бид JCI Монголын түүхэнд их олон ажлыг хийсэн. 2004 оноос бид зөвхөн Үндэсний байгууллагатай л байсан бол 7,8 салбарт хуваагдаж эхэлсэн. Энэ хугацаанд гишүүдийн тоо харьцангуй өндөр буюу 350­аад гишүүнтэй болж ирсэн. Энэ нь JCI Монгол байгууллага дотооддоо бүрэн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг илрэл байсан. Тухайн үед би бизнесийн салбарт ажиллаж байсан бөгөөд гадаад зах зээлд бизнесийн хамтын ажиллагаа хийх туршлагатай байсан. Үүндээрээ үндэслэн 2007 онд би дэлхийн JCI байгууллагын бодлого тодорхойлдог зөвлөхүүдтэй уулзаж, олон зөвлөгөөг авч, дэлхийн jci байгууллагын Ерөнхийлөгчийг Монголд урьж авчирсан. Ийнхүү бид JCI Монгол байгууллага, салбарууд болон гишүүдийнхээ түвшин, чадамж ямар байгааг дэлхийд харуулах боломжтой болсон юм.

-Дэлхийн JCI байгууллагын Ерөнхийлөгчийг Монгол улсад урьж авчирсан тэр түүхэн үйл явдлын талаар ярихгүй юу?

-Дэлхийн JCI байгууллагын Ерөнхийлөгч бол сая шахам гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн тэр том байгууллагын нүүр царай, үеийн залуус дундаа хамгийн манлайлагч нэгэн байдаг. Маш олон шалгаралуулалт, шат дамжлагын дараагаар энэ хүндтэй үүргийг хүлээдэг. Тухайн жилийн Ерөнхийлөгчийг эх орондоо авчирах саналыг хүргүүлэхэд, тэрээр ч таатай хүлээж авсан юм.

Бид илүү сайхны төлөө, нийгэмд олон манлайлагч гаргаж өгөхийн төлөө л сайн ажиллах ёстой. Монголын ирээдүйг хэдэн арван жилээр нь авч явах лидерүүд энэ байгууллагаас төрөн гарна гэж итгэдэг.

Энэ үеэс бид JCI Монгол байгууллага хөгжлийн өөр түвшинд гарч байгаа гэдгээ харуулж эхэлсэн. Энэ бол бидний гадагш чиглэж хийсэн маш том алхмын нэг байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа 100 гаруй гишүүн орныхоо 60­70 хувиар нь зочилдог. Энэ айлчлалынхаа эхлэлийг манай улсаар эхлүүлж байсан. Ийнхүү тэрээр бусад улсуудаар явахдаа ч манай улсыг жишээ болгон ярьж явсан гэж бодохоор бид эх орноо сурталчилаж чадсан юм болов уу гэж боддог.

- Та дэлхийн JCI байгууллагаас Үндэсний шилдэг Ерөнхийлөгч шагналыг хүртэж байсан. Энэ бол JCI байгууллагын түүхэнд тод үлдсэн дурсамж. Хоёулаа энэ шагналын тухай ярилцъя?

-Дэлхийн JCI байгууллагад 10 гаруй шагнал, номинац байдаг. Шилдэг үндэсний байгууллагын ерөнхийлөгч гэдэг номинацид тухайн үндэсний байгууллага нэр дэвшүүлдэггүй. Дэлхийн байгууллагын удирдах зөвлөл өөрсдөө тодорхойлж, шалгаруулдаг ийм шагнал байдаг. Миний хувьд маш гэнэтийн явдал болсон. Бид Туркийн Антала хотод Дэлхийн чуулга уулзалтад очоод байсан юм. Ёслолын тайз дээрээс нэрийг минь дуудаж, шагналаа гардуулсан. Энэ бол бидний 2007 оны туршид явуулсан, хийсэн үйл ажиллагаанд Дэлхийн байгууллагынхан үнэлэлт өгсөн хэрэг байсан.ы Шилдэг Ерөнхийлөгчөөр Батсайханыг шалгаруулахаас гадна Дэлхийн JCI­д Монголын JCI байгууллага байр сууриа олсны илрэл байсан. Энэ бол JCI Монгол байгууллагын хувьд ч Дэлхийн байгууллагаас авсан хамгийн анхны том шагнал байсан.

-2007 оноос АСПАК арга хэмжээний хүрээнд Mongolian nights арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ түүхэн үйл явдлын талаар хуваалцахгүй юу?

-2007 оны Тайванд болсон АСПАК­ын үеэр Монголчууд бид дэлхийн JCI байгууллагын итгэлийг хүлээж Mongolian night арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байдаг. Ер нь АСПАК дээр дөрөв, таван Night арга хэмжээ болдог. Үүнийг дэлхийн JCI байгууллагын өнгө төрх болсон Солонгос, Япон зэрэг улсууд л хариуцан зохион байгуулдаг байлаа. Бид тус арга хэмжээг зохион байгууулъя гэдэг хүсэлтээ 2006 онд тавьсан юм. Тухайн үед бидэнд энэ эрхийг өгөхдөө маш их эргэлзэж байсан. Гэхдээ л бид ямар ч ажлыг төгс хийж чаддаг гэдгээ харуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн JCI байгууллагын итгэлийг алдалгүй АСПАК бүр дээр Mongolian nights арга хэмжээгээ зохион байгуулсаар байгаа.

-2017 онд АСПАК­ыг зохион байгуулах гэж байна. Ер нь 2017 оны энэ арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?

-2017 онд АСПАК­-ыг зохион байгуулъя гэдэг санааг анх 2007 онд гаргасан. 10 жилийн өмнө бид анхныхаа Mongolian nights үйл ажиллагааг хийчихээд АСПАК­ыг ер нь Монголдоо хийе гэж шийдсэн. Түүнээс хойш бид ер зүгээр суулгүй, байнга ярьж, АСПАК­ын үеэр зөвлөхүүдтэй нь ч уулзаж, 2017 онд зохион байгуулах хүсэлтээ тавьж байсан. Өнгөрсөн жил бид шалгаруулалтад нь тэнцэж, энэ хүндтэй эрхийг авсан. Энэ бол маш их хариуцлага шаардана. Монгол улс гадаадад өөрсдийгөө сурталчлах, өөрийгөө харуулах, тэднээс илүү биш юмаа гэхэд дутуу биш гэдгээ харуулах үе. АСЕМ-­ын уулзалт энэ жил зохион байгуулагдаж байна. Үүнтэй л ижил цар хүрээний, томоохон арга хэмжээ болох болно. Бид үүнд маш хариуцлагатай хандах ёстой. Бид Улаанбаатар хот найрсаг болохыг харуулж, Монгол Улсаа таниулж, Монголын JCI байгууллагын гишүүд үүнийг амжилттай зохион байгууж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.

-Анх 2003 онд тус байгууллагатай танилцсанаас та маш олон албан тушаалыг хашиж, JCI Монгол байгууллагад үнэ цэнэтэй хувь нэмэрийг оруулсан байдаг. Та өгч чадсан байна. Харин та өөртөө юу олж авсан бэ?

-Үнэнийг хэлэхэд энэ байгууллагаас их олон зүйл олж авсан. JCI байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, өдөр тутмын үйл ажиллагааг нь авч явах албан тушаалуудад ажиллаж байсан. Гэхдээ би өөрийнхөө бизнесийг нэг цаг, нэг минут ч орхиогүй. Эргээд харахад би ажлын ачаалал дааж сурсан байна. Өөрийнхөө ажлыг ч, JCI­ын ажлыг ч орхигдуулалгүй авч явсан. JCI­-ын ажлыг хүлээлгэж өгснийхөө дараа миний бизнесийн ажил маш хөнгөхөн санагдаж байсан. Түүнчлэн JCI-­аас эрхэм, хүндтэй найз нөхдөө олж авсан. Өнөөдрийн нийгэмд хийж бүтээж байгаа, манлайлж байгаа олон залуус JCI байгууллагын гишүүн гээд бодохоор би маш их бахархдаг.

-Та JCI байгууллагын ирээдүйн 25 жилийг хэрхэн харж байна вэ?

-JCI өөрөө 100 жилийн түүхтэй, JCI Монгол байгууллага 25 жилийн түүхтэй. Бидний өмнө хийх, харуулах маш их боломж байна. Бид Монголчуудынхаа оюуны потенциалыг мэддэг. Гол нь бид хамтарч, хийж, бүтээж, нэгнээсээ суралцах ёстой. JCI бол энэ бүхнийг нэгтгэж чадсан маш том сургууль. Бид илүү сайхны төлөө, нийгэмд олон манлайлагч гаргаж өгөхийн төлөө л сайн ажиллах ёстой. Монголын ирээдүйг хэдэн арван жилээр нь авч явах лидерүүд энэ байгууллагаас төрөн гарна гэж итгэдэг.

-JCI Монгол байгууллага, дэлхийн JCI, Ази номхон далайн байгууллагуудын аль түвшинд явж байна вэ?

-Ер нь бол бид хөгжлийнхөө хурдаар нэлээн дээгүүр яваа. Олон жилийн түүхтэй бусад JCI байгууллагатай харьцуулахад бид үнэхээр залуу байна. Гэхдээ бид энэ эрч хүч, чадвараа алдахгүй байх ёстой. Ер нь бол JCI Монгол хөгжиж байна, тэргүүн эгнээнд явж байгаа. Ирээдүйн хөгжлөөрөө урт хугацааны түүхтэй байгууллагадын түвшинд ч дөхөж очино. Бид улам л хичээх хэрэгтэй байна. Дэлхийн JCI Монголын JCI байгууллагад итгэл хүлээлгэж байна.

-JCI гэж таныхаар юу вэ?

-JCI бол залуусын манлайллын байгууллага.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/10/01 102.89.43.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment