8o
Улаанбаатар хот
mobile menu

Сергей Лавров “Жийнс”-тэй айлчилж, супер од Коби Брайант зодог тайлсан өдөр

2016-04-14 18:58:00

Хатуу өвөл халирах цаг дор хүн бүрийн сэтгэл гэгэлздэг. Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаанд шингэж, амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг цаг бол хавар. Зүрхнийхээ чанадад юу ч юм, нэг л зөөлөн дулаахан, тэр гэхийн аргагүй уярам мэдрэмжийг сэм сэмхэн хүлээж суудаг. Ургаж нахиалж, соёолж төлжиж буй бүхэн хаврын нар руу тэмүүлдэг. Төрж өсч өндийж буй нялх бүхэн хаврын нараар бүлээсгэн байж эхийнхээ сүүг амталдаг. Урсаж эхэлж буй гол урсац бүхэн, хааяа нэгэнтээ хуйлран салхилах салхи бүхэн өвлийн цасан дор нуугдан хоцорсон хуучин бүхнийг хаман авч одно. Гэгээн бүхний дагуулан ирж байгаа хаврын нэг өдөр өнгөрч байна. Орой болгон уншигч таньд хүрдэг Монголын нэг өдөр тоймоо хүргэх гэж байна. Өнөөдрийн сонин содон бүхнийг багтаасан тоймоо хүлээн авна уу. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Сергей Лавровын “Жийнс”-тэй айлчлалын талаар хэн юу хэлэв


Өнөөдөр өглөө ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров тусгай үүргийн нислэгээр монголд ирлээ.

Энэ удаагийн айлчлалын хамгийн гол үйл явдал нь 2014 онд хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Орос Монголын харилцааны цаашдын төлөв байдлыг хэлэлцэн, стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батлах хэмээн Оросын "Тасс” агентлаг уламжилсан байна. С.В.Лавровыг онгоцноос буух үеэс эхлэн монголчууд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь Сергей Лавров өнөөдөр өглөө онгоцноос буухдаа  жийнсэн өмд өмсчихсөн байсан нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байна. Үүнийг харсан хүмүүс монголчуудыг үл тоосон хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Түүний Монгол Улсад дахь  “Жийнс--тэй айлчлалын талаар хэн юу гэж хэлэв. Хэн юу гэж хэлсэнийг энд дарж уншаарай.

Х.Оюунгэрэл:18 нас хүрээгүй охид нууцаар үр хөндүүлдэг

Манай сэтгүүлч өсвөр насны охидын нууцаар үр хүндүүлдэг талаар маш чухал сэдэв хөндөж, ярилцлага авлаа. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд энхрий бяцхан охиддоо анхаарал хандуулаарай. 

 


Эх орны ирээдүй болсон ургаж буй наран цэцэг, ижий аавынхаа өвөр дээр ургасан эрхэлж буй охин цэцэг. Ирээдүйн ээж, элбэрэлт хань, гэрийн эзэгтэй болох монголын хацар гоо охид маань булингартай ус руу хөл алдан живэх мэт үүрээ орхиогүй насандаа амьдралдаа алдах нь юуны учир вэ. Ижий аавынхаа хайр халамжийг эдэлж дуусаагүй насандаа цагаахан цаас шиг ариухан сэтгэлдээ сэв суулгаж толбо үлдээсэн эмгэнэлт дүр зураг нийгмийн дунд байсаар. Өөрөө хүүхэд, өчүүхэн жаахан атлаа өөрөөсөө үр ургуулсан ч гэнэн томоогүй насныхаа том алдаа болгож үр хөндөлт хэмээх аюулт замыг сонгож аминаасаа амь таслуулж байгаа нь юутай эмгэнэлтэй. Монголын олон зуун охид үр хөндуулөх арга замыг сонгож тэдний алдаан дээр дөрөөлсөн шинэ бизнес хөлжсөөр. Гэвч охид өнөө маргаашдаа биш ч гэлээ ирээдүйд хэрхэн ямар хор хөнөөл учирахыг яахан мэдэх билээ? Тэдэнд дахин хүсээд ч жирэмслэхгүй хатуухан хувь тавилан оноогдож ч мэдэх юм.Гэвч цэцэг цэврүү шиг охид маань яагаад энэ замыг сонгох болов? Эмнэлэгийн төмөр орон дээр эмчийн хүйтэн зэвсэгийн дор тэд хэвтэхийг хүсээгүй нь л лавтай. Үүнд юу нөлөөлөв.  Сэтгүүлч би бээр ийнхүү түмэн бодол мянган эргэцүүллийг сэтгэлдээ тээсээр эмэгтэйчүүдийн эмнэлэгийг зорьж “Гурван Оюу Эрдэнэ” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн  Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Х.Оюунгэрэлтэй уулзлаа.


- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирж үйлчлүүлэгчдийн хэд орчим нь өсвөр насны охид байна вэ?
-Ер нь сургуулийн насны хүүхдүүд ,тэр тусмаа 18 нас хүрээгүй охид их ирж үйлчлүүлж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Аав ээжийнхээ өвөр дээр дэгэж дэрвэх насандаа жирэмсэн болж үр хөндүүлж, бэлгийн замын янз бүрийн өвчинтэй болж байгаа нь охиддоо анхаарах цаг нь болсныг харуулж байна гэж хувьдаа боддог. Өсвөр насны охидын ихэнх нь ээж ааваасаа айж, эмээж нууцаар үр хөндүүлдэг тохиодол нийгмийн өмнө нэгэнт ил болсон. Цэцэг шиг охид маань дэлбээлж гүйцээгүй байхдаа бэлгийн харилцаанд орох нь цаашдын өндгөвчний үйл ажиллагаа, өндгөн эс, сарын тэмдгийн алдагдал, цаашилбал үргүйдэлд хүргэх асар сөрөг нөлөөтэйг мэддэггүй. Өнөөдөр биш ч гэлээ үр хөндөлт гуч дөчин насан дээр нь хор хөнөөл нь мэдэгддэг. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу. 

“Женко”-ийн "Нөхөд" ба "Ноход"

@Анхаа: - АН Женкоог намаасаа хөөх хэрэгтэй. 

Женког тойрсон асуудал улс төрөөс хальж, нийгмийг хамрах боллоо. Хүмүүс бүгд түүнийг ярьж, түүгээр амьсгалж байна. Түүнийг барьж хорих дээрээ тулсан энэ асуудал Таван толгойн асуудалтай холбоотой. 2005 оноос хойш Таван толгойн асуудал босч, энэ орд өөрөө улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн хамгийн том олз болж харагдаж ирсэн хэнд ч ойлгомжтой.
Монголын улстөр, бизнесийн хоёр том бүлгийн хоорондын тэмцэл улам хурцдаж бүр туйлдаа хүрээд байна. Энэ нь нэг талаас УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэн нөгөө талаас МСS-ийн Ж.Оджаргал тэргүүтнүүд "үхэх сэхэхээ үзэж байна" гэсэн үг. Ж.Оджаргал “Энержи ресурс”-аа дампууруулахгүйн төлөө, Х.Баттулга сонгуульд дахин өрсөлдөж чадахгүй болчихгүйн төлөө тэмцэж байна.


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: - Сонгуулийн өмнө нэг хүнрүү дайрсан улс төрийн...


Хэрвээ ойрын хоёр сардаа энэ хэрэг шийдэгдэхгүй бол Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү гэдэг асуудал сөхөгдөж ирнэ.Харин Х.Баттулга нарыг "дарж авахгүй" л бол "Энержи ресурс" сэхэх найдлагагүй хэмээн нөгөө тал нь үзэж байгаа нь ойлгомжтой болж. УИХ-ын гишүүн Х.Баттулга шалгагдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан талаар өмнө олон удаа хэлж, илүү ихийг илчилнэ гэдгээ ч мөн хэлж байсан.
Харин “Женко”-ийн яриад байгаа “Нүүрсчдийн нам” гэсэн харъяалалтай, улс төр бизнесийн бүлэглэлд хэн хэн багтаж байна. Уг албан бус намыг МCS компанийнхан тэргүүлж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол улсын сайд М.Энхсайхан нараар гишүүнчлэлээ бүрдүүлсэн байдгийг хүн бүр ярих болсон. Хоёр том намын эрхмүүд нам хамааралгүй ашиг сонирхолоо нэгтгэж Тавантолгойн ордыг хувийн компанид өгөх бодлоготой гэсэн үг. Улстөр, бизнесийн хоёр том бүлгийн энэ дайныг хүмүүс юу гэж дүгнэж байна. Энэ талаар хэн юу гэж хэлэв. Дэлгэнгүй мэдээлэлийг энд дарж үзээрэй. 

С.Элбэгжаргалыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ажлаас нь чөлөөллөө

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нар нь гомдол гаргасан байна. Энэ дагуу Зэвсэг хүчний жанжин штабаас түүнийг шалгаж, ийнхүү ажлаас нь чөлөөлжээ.Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Талийгаачдийн тэтгэврээс 40 гаруй тэрбум төгрөгийг завшжээ

Нас барсан 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь авдаг байсан нь тогтоогджээ. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.Өнгөрсөн онд халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч, шүүхээр шийдэгдэж байсан удаатай. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Нас бараад хоёр жил болж байгаа хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж 10-15 жилийн ял оноодог хуультай юм байна. Талийгаачдын тэтгэврийг хууль бусаар завшдаг хэргийн талаар мэдээлэл бичсэн сайтуудын мэдээлэл эхнээсээ устгагдсан байна. Үүнээс харахад энэ төрлийн бизнесийн цаана маш том бүлэглэл байгаа нь тодорхой боллоо. 


Өнөөдөр болсон үйл явдлын тойм

-70 жилийн түүхтэй NBA -ийн 20 жилийнх нь түүхийг бичилцсэн Коби Брайнт өнөөдөр зодог тайлж сүүлийн тоглолтоо хийж байна.20 жилийн карьерынхаа 18 –д нь бүх оддоор нэрлэгдэж, 5 удаа аварга авч, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж, 2 удаа финалын үнэ цэнэтэй тоглогч болж, 2 удаа улирлыг оноо авалтаар тэргүүлсэн. 11 удаагийн бүх америкийн нэгдүгээр багт, 9 удаа хамгаалалтын нэгдүгээр багт, Лос Анжелес багийн бүх цаг үеийн онооны лидер, Олимпийн аварга, цагираган дээрээс довтлох тэмцээний аварга гээд мэргэжлийн сагсан бөмбөгчний хувиар авч болох бүх л титмийг зүүсэн. Өнөөдөр NBA бүхэлдээ Коби Брайнтыг үдэж байна


-НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос"-ны талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 


- "Монгол ньюс" мэдээллийн төвд Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж иргэн мэдээлэл  хийж. Банкнуудыг хүүгээ бууруулахыг шаардлаа. 


- УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар С.Зориг агсаны гэргий Д.Булгантай уулзахаар Төв аймгийн хорих газарт уулзахаар очсон ч уулзаж чадаагүй байна. Гишүүдийг хорих газрын баруун жигүүрт нэвтрэхийг хориглож Тагнуулын гурван ажилтан хааж зогссон байна.  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Булганы ээжийн хүсэлтээр Ц.Оюунгэрэл нарын гишүүд ийнхүү очсон аж. Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар сэжигтэн Б.Булганы хоригдож буй хэсэг рүү нэвтрэх гэж бөөн юм болсон тухайгаа олон нийтийн сүлжээ хуудсаараа мэдээлсэн байна. Нэлээн тэмцэж байж Б.Булгантай уулзаж амжсан бололтой.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongoliig hen ch toohguui yaj ch huvtsasalsan yadag yum
2016/04/15 103.17.108.42
Za yun surtei ym jeans chine urlag bolood zagwar ni hugjchihuud bhad. Mongolchuud mine soyl ain deerees ni jijig ym bitgii yari ter hunii umssun huwtsas bidnii amidraliig shiidehgui shuu
2016/04/14 103.17.108.42