8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Монголын таван эрэгтэй боксчин хагас шигшээд хүч үзнэ

2022-11-10 12:45:00

Йордан улсын Амман хотноо үргэлжилж байгаа Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 60 кг жинд Үндэсний шигшээ багийн хамгийн залуу 19 настай тамирчин Т.Номин-Эрдэнэ Тайландын тамирчныг ялснаар, тивийн аваргын төлөөх тулаанд шалгарлаа. Тэрээр аваргын төлөө БНСУ-ын тамирчин О Ёон Жи-тэй тулалдах юм.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанд Монголын таван тамирчин хүч сорин тулалдахаас Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад ОУХМ Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой хүч үзнэ. Мөн ОУХМ Б.Чинзориг Тайландын тамирчин, Зүүн өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай тулалдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment