8o
Улаанбаатар хот
mobile menu

МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв 2023 онд International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулна

2022-11-10 16:02:00

МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна.

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан  (Humanities and Social Sciences)
  • Эрчим хүч (Energy related field)
  • Биологи ба Биотехнологи (Life Science)
  • Компьютерын ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроникийн инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, Information Technology)

Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 3 сая вон, даатгал, хоёр талын замын зардлыг олгоно. Түүнчлэн судлаач жилийн эцсийн судалгааны тайланг тус санд  хүлээлгэж өгөхөд урамшуулал – 1 сая вон, SCI, SSCI, AHCI  сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 2-5 мянган ам. доллар, National Research Foundation of Korea сангийн бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд- 1 мян. ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.

Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2023-09-01-ээс 2024-03-01/2024-09-01). Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар  сарын 01-ний өдөр, 18 цаг. № 208, ЭШХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг arc@num.edu.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
  • Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR индекстэй  олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гаднын байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

 Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараах хэсгээс бүрдэнэ:

  • Төслийн хамаарах чиглэл
  • Төслийн нэр
  • Хугацаа

         Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаана. MS Word, фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5)

  • Төслийн үндэслэл
  • Төслийн зорилго, зорилт
  • Судлагдсан байдал
  • Судалгааны арга зүй
  • Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR индекстэй  олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
  • Календарчилсан төлөвлөгөө: ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэнэ.
  • Төсөв
  • Төслийн удирдагчийн CV (Хавсралт. CV маягт), электрон хаяг, регистрийн дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.

 

Татах [24.12 KB]

 

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээний хэлтэс, № 208, МУИС-ийн 1-р байр.

Утас: 75754400~ 1140 arc@num.edu.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл